Нүүр / Дэлхий дахин / Олимпын наадмыг цуцлахыг шаарджээ

Дэлхий дахин

  • 0
  • 26

Олимпын наадмыг цуцлахыг шаарджээ

Олимпын наадмыг цуцлахыг шаарджээ

\"\" 
Токиогийн олимпыг цуцлах сонголт байгаа тухай Японы топ улстөрч Тошихиро Никайгийн тайлбар олон улсын анхаарлыг татлаа. Японы эрх баригч намын нэр хүндтэй гишүүний мэдэгдэл Засгийн газрын шийдвэртэйгээ зөрчилдсөн. Түүнчлэн Японы Коммунист намын гишүүн Акира Коикэ наадмыг зохион байгуулах боломжгүй болсон тул цуцлах шийдвэрийг хурдан гаргахыг шаарджээ. Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай \"Хэрэв цар тахал даамжирвал бид эрс шийдэмгий алхам хийх ёстой” гэжээ.
Японы мэргэжилтнүүд халдварын дөрөв дэх давлагаа эхэлснийг анхааруулж байна. Олимпын наадмыг зохион байгуулах комисс, Японы Засгийн газар болон Олон улсын олимпын хорооны удирдлагууд өнгөрсөн сард хуралдаж, XXXII зуны олимпын наадмыг гаднаас жуулчид хүлээн авахгүй байдлаар зохион байгуулах шийдвэрт хүрсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд Япон улс дахь цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт нэмж бүртгэгдэх халдварын тоо тогтмол 3000 давсан. Хэдийгээр Засгийн газар олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах тал дээр боломжит бүх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч тус улсын ард түмэн олимп зохион байгуулахыг хүчтэй эсэргүүцэж байна. \"Киодо” агентлагийн явуулсан санал асуулгад оролцогчдын 72 хувь нь \"Токио 2020” олимпын наадмыг хойшлуулах, цуцлах нь зүйтэй гэж хариулсан байна. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 39.2 хувь нь Токио 2020 зуны олимпын наадмыг бүр мөсөн цуцлах, 32.8 хувь нь хойшлуулах, 24.5 хувь нь төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулахыг дэмжинэ гэж хариулжээ. Түүнчлэн наадмыг дахин явуулах хамгийн ойрын боломжтой хугацаа бол 2032 он гэж үзэж байна. Зуны олимпын болон паралимпийн наадамд 14500 орчим тамирчин, олон арван мянган хэвлэл мэдээллийн ажилтан, ивээн тэтгэгч, албан тушаалтан оролцох юм. 
ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВЦ УДААШРАЛТТАЙ БАЙНА 
Японы вакцинжуулалтын ажлыг хариуцсан сайд Таро Коно олимпын наадмыг эрсдэлгүй зохион байгуулахаа амласан. \"Олимпыг цуцалъя” хаштагийг зохион байгуулагч орны твиттер хэрэглэгч 35 мянган хүн ашиглажээ. Тэд улс төр, эдийн засгийн зорилгоор олимп зохион байгуулах нь иргэдийг эрсдэлээс хамгаалах Засгийн газрын амлалттай зөрчилдөж байгааг анхаарууллаа.
Коно вакцины тээвэрлэлтээ ирэх сараас эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Цар тахал эхэлснээс хойш Япон улсад 525218 тохиолдол бүртгэгдсэнээс 9584 нь нас баржээ. Япон дахь вакцинжуулалтын явц удаашралтай байгаа бөгөөд хүн амынхаа нэг хувийг дархлаажуулжээ. Японд вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар явуулна. Хамгийн түрүүнд эрүүл мэнд, нийгмийн салбарын дөрвөн сая ажилтныг хамруулах бол хоёрдугаар ээлжид 65-аас дээш насны 36 сая орчим хүн хамрагдана. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах бол үлдсэн хүмүүсийг тавдугаар сард хамруулахаар төлөвлөжээ. Мөн вакцинжуулалтын аюулгүй байдалд хяналт тавихын тулд вакцин хийлгэсэн эмнэлгийн ажилтнуудын тал хувь нь эхний тунгаа хийлгэснээс хойш долоо хоногийн хугацаанд эрүүл мэндийнхээ байдлын талаар тусгай тэмдэглэл хөтлөх юм байна.
Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах наадмын нээлтээс урьтаж \"Пфайзер” вакцины нэмэлт тунг нийлүүлэхээр тохиролцсон. \"Пфайзер” бол Японд зөвшөөрөгдсөн цорын ганц вакцин юм. Японы Засгийн газар энэ оны эцэс гэхэд нийт хүн амаа хангахуйц хэмжээний 314 сая тун вакцин импортолно. Үүнээс 144 сая тунг \"Пфайзер” эзэлж байна. Бах Хирошима хотод болсон бамбар дамжуулах ёслолд оролцож, Ерөнхий сайд Ёшихидэ Сугатай уулзсан юм. Тэрбээр зуны олимпыг аюулгүй зохион байгуулах Японы амлалтыг дэмжсэн. Томас Бах \"Kиодо” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Токиогийн олимпын наадмыг дахин хойшлуулах, цуцлах боломжийг үгүйсгэжээ. Олимпын наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулахаар товлосон билээ.
Эх сурвалж: \"Монголын үнэн\" сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж Т.Баярхүүг томилно

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Сургуулиуд өөрсдөө хүлэмжинд ногоо тарьж, сурагчдыг амьдрах ухаанд суралцуулж, эко иргэдийг бэлтгэж эхэлсэн

Ө.ГАНТӨР: Ажлын байрыг дэмжих зээлийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна

“Солонго 1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Орхон аймгийн ард иргэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлээд эхэлжээ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулна

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

Ихэнх уугуул франц хэлээр ярьдаг хүмүүс Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад амьдардаг

Японы 28 настай сүмоч Мицүки Амано тэмцээний үед хүзүүгээ хугалжээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт газардана

Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөл хорионы хугацаанд нийслэлийн нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллалаа

Нийгмийн даатгалын шимтгэл "Хоёрдогч татвар" биш

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбат ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖЭЭ

Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

Рио-де-Жанейрод хар тамхины бүлэглэлийн хорь гаруй гишүүнийг устгажээ

Цасан шуурганы улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатсаныг яаралтай сэргээлээ

Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон

Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна

Э.Бэхбаяр "Токио 2020" олимпын эрхээ авлаа

Нийслэлийн иргэдийн 73.6% нь ковидын эсрэг вакцины I, 41.4% нь II тунг хийлгэжээ

Их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ нар дэлхийн шилдэг 100 шатарчинд багтлаа

Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг хучлага, халуун ус уух боломжоор хангахыг шаардлаа

"Байгаль орчин, эко хэрэглээ" сэдвээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” цахим чуулган үргэлжиллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдэгдэл хийж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

Орхон аймгийн ард иргэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлээд эхэлжээ

Н.Алтанхуяг АН-д БҮРТГЭЛГҮЙ

Японы 28 настай сүмоч Мицүки Амано тэмцээний үед хүзүүгээ хугалжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбат ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖЭЭ

150-200 мянган хүн амтай эдийн засгийн өсөлттэй аеротрополис хот бий болно

Олимп, дэлхийн аваргууд сард хэдэн төгрөгний урамшуулал авдаг вэ?

Д.Амарбаясгалан: Намынхаа 250 мянган гишүүд дэмжигчдийн саналаар нэр дэвшигчээ тодруулсан

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдэгдэл хийж байна

С.Эрдэнийг ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭЖ СЕХ материалыг хүлээн авлаа

Вакциндаа хамрагдсан иргэдэд 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ үзүүлнэ

“Хамтдаа оролцоё-хамтдаа хөгжье” хүүхдийн цахим чуулга, уулзалт боллоо

Хатуу хөл хорионы үеийн гэр хорооллын иргэдийн амьдрал

Сүргээрээ ууланд бүгж, зээр, тарвага бариад байсан 157 золбин нохойг устгалаа

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа

Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг хучлага, халуун ус уух боломжоор хангахыг шаардлаа

АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэрийг СЕХ бүртгэсэнгүй

Энэтхэг улсад халдвар их байгаа ч хөл хорио тогтоохгүй

Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашиг тараахгүй

EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирлээ

УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж Т.Баярхүүг томилно

“Солонго 1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа

Цасан шуурганы улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатсаныг яаралтай сэргээлээ

С.МӨНГӨНЧИМЭГ: 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 120,000 ажлын байрыг хадгалах бололцоотой

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд