Нүүр / Онцлох / Цөөнхөө үл тоодог парламентын жишиг

Онцлох

  • 0
  • 62

Цөөнхөө үл тоодог парламентын жишиг

Цөөнхөө үл тоодог парламентын жишиг

\"\"
УИХ-ын гишүүн С.Жавхлан улстөрчдийн эгнээнд зүй ёсоор элссэнээсээ хойш хоёр ч хуулийн төсөл өргөн бариад байна. Хоёр дахь хуулийн төсөл буюу \"Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өнгөрөгч даваа гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Өргөн барьсан хуулийн төсөл нь аливаа гэмт хэрэгт холбогдсон төрийн түшээдэд хариуцлага ярих үед зөв, бурууг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэдэг байх асуудлыг хөндсөн аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн аливаа гэмт хэрэгт холбогдсон бол албан тушаалаа хүлээлгэн өгч, хуулийн хариуцлага хүлээх ёстой аж. Харин гэм буруугүй гэдэг нь нотлогдвол албан тушаалаа эргүүлэн авч болох боломжийг хуульчилжээ.  Үе үеийн бие даагчид, цөөнхүүдийн зовлонгоор түүний өргөн барьсан хууль УИХ-ын даргын ширээний шүүгээнд мөнхөрчихгүй бол шалдаа буусан парламентын нэр хүндийг дахин сэргээх сэжүүр нь энэ хуулийн төсөл байж ч болох юм. Учир нь төрд итгэх ард түмний итгэл буурсан шалтгаан нь түшээдийн ёс зүйгүй үйлдэл байдаг. Ялангуяа өнгөрөгч онд шуугиан тарьсан ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал түшээдэд итгэх түмний итгэлийг тэглэсэн гэхэд хилсдэхгүй.
Ард түмнийхээ боломжийг хулгайлж, амин хувийн эрх ашгаа ард түмний эрх ашгаас дээгүүрт тавьсан гэмт үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээсэн гишүүн одоогоор алга. Эгэл ардыг дэмжих хөрөнгийг баруун солгойгүй цацаж, өөрөө ч түүнээс чамгүйг халаасалсныхаа төлөө ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг л албан тушаалаа хүлээлгэж өгснийг эс тооцвол энэ хэрэг \"шалгагдаж байна” гэх  дамжлагын доор дарагдах тийшээ нэгэнт хандлаа. Энэ асуудалд парламентын гишүүдийн 50 гаруй хувь нь холбогдож, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хэмжээний хариуцлага яригдаж байсан ч бас л ард түмнийг тайвшруулах арга мэх байж таарсан . Ерөнхий прокурор хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж ирсэн ч ард түмнийхээ боломжийг хулгайлж, увайгүй аашилсан гишүүд хариуцлага хүлээх ёсгүй гэж бие биеэ өмөөрөөд өнгөрсөн нь саяхан. Ерөөс түшээдийн шийтгэлийн дээд хэмжээ албан тушаалаа өгөх болж хувирсан гэдэгтэй уншигч та ч санал нэгдэх биз. Ажлын байрандаа согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг төрийн албанд гарахад салбарын сайд суудлаа өгөөд л үлдсэн.
Хүчингийн хэрэг үйлдсэнийхээ төлөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад л өнгөрсөн. Гэтэл 14-хөн настай эгэл малчны хүү хонины бэлчээрт үеийнхээ охинтой хамт байснаас болж хүчингийн хэргээр ял авч, хүүхэд насаа төмөр торны цаана өнгөрүүлж байгааг  сэтгүүлч миний бие үзсэн билээ. Харин хүчингийн хэрэг үйлдсэн төрийн түшээ УИХ-ын гишүүн байхаа болиод л өнгөрч байгаа нь шударга ёс юм гэж үү. Гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө ял зэм авах нь бүү хэл дахин УИХ-ын гишүүн болохыг горилж, Цэцэд хандсан дуулиан ч намжиж амжаагүй байна. Энэ мэт төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хариуцлагын асуудал тойрдог байдлыг шийд­вэр­лэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Жавхлан өргөн барилаа. Өмнө нь хэл­сэнч­лэн цөөн­хүүдийн зовлонгоор түүний санаа­чил­сан төслөө УИХ-ын даргын ширээний шүүгээнээс гарч ча­дах­гүйд хүрэх вий гэх бол­гоомж­лол төрөх. УИХ-ын гишүүн С.Жавхлан өмнө нь мөн л УИХ-ын гишүүдийн ёс зүйг чангаруулж, хариуцлагыг нэмэг­дүүлэх талаар хуулийн төсөл санаачилж байв. Тэр­бээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, оффшор бүсэд данс­тай, ашигт малтмалын тусгай зөв­шөө­рөл­тэй, архи тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, өмнө ямар нэг хэрэгт холбогдож байсан бол улс төрийн бүхий л шатны сонгуульд оролцуулахгүй байх хуулийн төсөл санаачилж байсан ч УИХ бас л эс тоосон.
Магадгүй энэ шалгуурыг хангах улстөрч парламентын гишүүдэд байгаагүй болоод тэр биз. Ерөөс Монголын парламентад нэг нам, эс бөгөөс хоёр намын хаанчлал тогтож, бие даагчид болон цөөнхүүд улс төрийн ганцаардлыг туулдаг жишиг тогтсон гэхэд хэтийдэхгүй болов уу. Угтаа бие даагчид ч гэсэн ард түмний саналаар сонгогдож, хууль тогтоох бүрэн эрхтэй төрийн түшээд. Гэтэл энэ эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилсан бие даагчдын төсөл батлагдаж байсан тохиолдол өнөөдрийг хүртэл парламентын түүхэнд тоотой. Тухайлбал, бие дааж сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, С.Ганбаатар, одоогийн Эрчим хүчний сайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд хэд хэдэн хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан ч амжилт олоогүй байдаг. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын санаачилсан УИХ-ын гишүүдийн ирцийг хангах тухай хуулийн төсөл, \"Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл, Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах зэрэг хуулийн төслүүдийн аль нь ч ам­жил­тыг эс олжээ. Бие даагч гишүүн асан Л.Гүндалайгийн санаа­чил­сан Казиногийн тухай хуулийн төсөл, улс тө­рийн цөөнх О.Баасанхүү гишүү­ний санаачилсан Нэмүү өртгийн албан татвар, Шонхор шувууг худалдахыг хориг­лох, Тамхины эсрэг гэсэн хуулийн төслүүд ч улс төрийн ган­цаардалд орж, дар­гын ширээ­ний нүдэнд мөн­хөр­сөн байдаг юм.
УИХ-ын цөөн­хүү­дийн нэг УИХ-ын гишүүн асан Г.Уянгын санаачилсан Барьцаа­лан зээлдүүлэх үйл­чил­гээ тэргүүтэй хуулийн төс­лүүд ч УИХ-д эс тоогдсон аж. Эндээс үзэхэд ерөөс Монголын парламент бие дааг­чид болон улс төрийн цөөн­хүүдээ ганцаардуулдаг жишиг тогтсон гэж дүгнэхээр бай­гаа юм.  Хөгжлийн чөдөр бол­сон ашиг сонирхлын зөр­чил, авлига, хээл хахууль зэрэг улс төрийг тойрсон асуудлын гол шалтгаан нь гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой байгааг хэн хүнгүй харж байна. Төрийн түшээдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхээр өргөн барьж буй УИХ-ын гишүүн С.Жавхлангийн санаачилсан \"Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хувь заяа өмнөх бие даагчдын өргөн барьсан төслүүдийн араас орох вий. Монголын парла­мент цөөнхөө үл тоож, жагсаалтаас хасдаг жишгээсээ салах цаг болсон гэдгийг улс төрийн өнөөгийн доройтол харуулж байгааг эрх биш ойлгох биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Халдварлах, тархах чадвар өндөр Ковидын ОМИКРОН хувилбар бүртгэгдлээ

Д.Амарбаясгалан: Монгол Улс хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс болох том амбийцтайгаар зүтгэх болно

У.Хүрэлсүх: Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!

Өнөөдөр ажиллах зах, худалдааны төвүүд

2021.11.26: Халдварын 586 тохиолдол бүртгэж, таван хүн нас барлаа

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар "АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 13 ДУГААР УУЛЗАЛТ"-д оролцож байна

657,959 ширхэг хувьцаа арилжжээ

ТҮК-ийн машины жолоочийг торгожээ

Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан болно

Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

Соёлын дэд сайд М.Батбаяр СТА цол тэмдгийг "ӨМЧИЛЖ" жүжигчдийг "дарамтлав"

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын албанаас МЭДЭГДЭЛ гаргалаа

Оюутны наадам төсөвгүйгээс 2022 он хүртэл хойшиллоо

АН: Төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан

Гурван хүүхдээ буудаж дараа нь өөрийгөө хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

МАН Их хурлаараа даргаа баталж, хүний эрхийн асуудлаар хэлэлцэнэ

Д.Энхтайван: 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хилийн зурвасыг шинэчиллээ

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагч, эрдэмтэн, судлаачдад төрийн одон, медаль гардуулав

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Оюу толгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстой

Авилга авсан дарга нар хөнгөн ял эдэлсээр байх уу?

Төрийн банкны “МӨРӨӨДЛӨӨ ХАДГАЛЪЯ” хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

Соёлын дэд сайд М.Батбаяр: Мэдээллүүд цаашид ил тод болох байх гэж найдаж байна

Увс аймгийн Түргэн суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид төрийн дээд цол, одон медалиар энгэрээ мялаалаа

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

"ӨВЛИЙН ИДЭШ" арга хэмжээ энэ сарын 25-наас эхэлнэ

ИНЕГ-ын даргад С.Мөнхнасанг томилох уу?

"Эрдэнэс Монгол" компанийн захиралаар О.Хуланг томилохоор яригдаж байна

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

Үеийн найзууддаа зодуулсан хүүхэд эмэгтэй хүүхэд биш байжээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд