Нүүр / Нийгэм / Г.Занданшатар: Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ-ын байр суурийг голлон авч үзнэ

Нийгэм

  • 0
  • 37

Г.Занданшатар: Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ-ын байр суурийг голлон авч үзнэ

Г.Занданшатар: Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ-ын байр суурийг голлон авч үзнэ

\"\"

 Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан, \"Блүүмберг ТВ Монголиа”,  МҮХАҮТ,  Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, \"ОШМИ групп” ХХК зэрэг байгууллага хамтран  \"Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. 
Чуулганд 300 орчим бизнесийн байгууллагуудын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд оролцож, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бизнесийн байгуллагуудын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар уг чуулганыг нээж хэлсэн үгэндээ \"Монгол Улсын Засгийн газраас 2017 онд \"Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг батлан гаргасан. Энэ бодлогын тулгуур нь Засаглалын шинэчлэл, Эдийн засгийн шинэчлэл, Нийгмийн бодлогын шинэчлэл гэсэн 3 асуудалд зангилагдаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл гол зарчим нь Монголын төр нь төр шиг байя, зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, төрөлжиж солонгорсон эдийн засагтай болъё, Монголын нийгмийг халамжийн биш бүтээмжийн нийгэм болгоё гэдэгт чиглэж байгаа юм” хэмээн онцлоод төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Төрөөс бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ-ын байр суурь, оролцоог голлон авч үзэх болно гэж цохон тэмдэглэв.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр  юм.  Энэ хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй, үр ашигтай ажиллах ёстой. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж бид үзэж байна. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг батлан гаргахаар УИХ төлөвлөж байгаа. Эхний ээлжинд Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулсан. Энэ хуулийн төслөөр Нээлттэй сонсгол хийж, үйлдвэрлэгчид Та бүхний төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээлээ.
УИХ-ын дарга бизнес эрхлэгчдэд хандаж, та бүхэн МҮХАҮТ дээрээ, мэргэжлийн нэгдсэн холбоод дээрээ нийт баялаг бүтээгчдийн өмнө тулгарч буй, шийдвэрлэвэл зохих асуудал, бэрхшээлээ хэлэлцэн ярилцаж нэгтгээд, гарах гарц, хууль эрх зүйн орчны талаарх санал, санаачилга, бодлогоо УИХ, Засгийн газарт илэрхийлдэг баймаар байна. Ийм нэгдмэл саналд тулгуурлаж шийдвэр гарвал үр дүнтэй, зөв болно. Тиймээс ажил хэрэгч, бүтээлч, шинэ хандлагыг бий болгомоор байна гээд, \"Тогтвортой хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийнхэн бүтээлч хандлагыг эрхэм болгоцгоогтун. Ийм хандлагыг Монголын төр засаг ямагт дэмжих болно. Төр, хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэх цаг болж. Ингэж чадвал бидэнд хөгжих асар их боломж байна. МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” хэмээн уриаллаа.

\"\"

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин \"Тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага хоёр салшгүй холбоотой. Төр хувийн хэвшлийг дэмжих, тогтолцоог бий болгох нь чухал. Компанийн нийгмийн хариуцлага нь нэг удаагийн хандив бэлэг биш нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хамтын үнэ цэнийг хэрхэн бий болгох чиглэлд шинэ түвшинд гарч ирсэн. 2018 оны Компанийн нийгмийн хариуцлагын судалгаагаар Могол Улсын ТОП100 компанийн 88 хувь нь нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичигтэй бөгөөд 50 хувь нь бие даасан бодлого баримтлан ажиллаж байна. Компаниудын 66 хувь нь нийгмийн хариуцлагын тусгай сан бий болгон ажилладаг. Мөн 63 хувь 50-иас дээш сая төгрөгийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Танхим Тогтвортой хөгжил компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр компаниудын сайн туршлагыг түгээх, олон улсын сүлжээнд нэгдэх санал санаачлага гаргаж ирсний нэг нь Даян дэлхийн гэрээ юм. НҮБ-ын Даян дэлхийн гэрээ нь дэлхийн 166 орны 9000 компани нэгдсэн Тогтвортой хөгжлийн томоохон үзэл баримтлал юм. Энэ чуулганаар хоёр том санал гарч байна. Эхнийх нь тогтвортой хөгжлийг авчрахад хувийн хэвшлийн оролцоо чухал учир бизнесийн байгууллагууд нэгдэж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх хэрэгтэй юм байна, нөгөө нь бид бүхэн үйл ажиллагаагаа уялдуулж чадвал төр хүлээж авч дэмжихээ илэрхийллээ” гэв.

\"\"


Чуулган \"Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”, \"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого”, \"Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг гэсэн 3 салбар хуралдаанаар үргэлжиллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Халдварлах, тархах чадвар өндөр Ковидын ОМИКРОН хувилбар бүртгэгдлээ

Д.Амарбаясгалан: Монгол Улс хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс болох том амбийцтайгаар зүтгэх болно

У.Хүрэлсүх: Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!

Өнөөдөр ажиллах зах, худалдааны төвүүд

2021.11.26: Халдварын 586 тохиолдол бүртгэж, таван хүн нас барлаа

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар "АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 13 ДУГААР УУЛЗАЛТ"-д оролцож байна

657,959 ширхэг хувьцаа арилжжээ

ТҮК-ийн машины жолоочийг торгожээ

Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан болно

Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

Соёлын дэд сайд М.Батбаяр СТА цол тэмдгийг "ӨМЧИЛЖ" жүжигчдийг "дарамтлав"

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын албанаас МЭДЭГДЭЛ гаргалаа

Оюутны наадам төсөвгүйгээс 2022 он хүртэл хойшиллоо

АН: Төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан

Гурван хүүхдээ буудаж дараа нь өөрийгөө хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

МАН Их хурлаараа даргаа баталж, хүний эрхийн асуудлаар хэлэлцэнэ

Д.Энхтайван: 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хилийн зурвасыг шинэчиллээ

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагч, эрдэмтэн, судлаачдад төрийн одон, медаль гардуулав

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Оюу толгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстой

Авилга авсан дарга нар хөнгөн ял эдэлсээр байх уу?

Төрийн банкны “МӨРӨӨДЛӨӨ ХАДГАЛЪЯ” хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

Соёлын дэд сайд М.Батбаяр: Мэдээллүүд цаашид ил тод болох байх гэж найдаж байна

Увс аймгийн Түргэн суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид төрийн дээд цол, одон медалиар энгэрээ мялаалаа

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

"ӨВЛИЙН ИДЭШ" арга хэмжээ энэ сарын 25-наас эхэлнэ

ИНЕГ-ын даргад С.Мөнхнасанг томилох уу?

"Эрдэнэс Монгол" компанийн захиралаар О.Хуланг томилохоор яригдаж байна

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

Үеийн найзууддаа зодуулсан хүүхэд эмэгтэй хүүхэд биш байжээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд