Нүүр / Нийгэм / Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг хандивлагч орнууд зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна

Нийгэм

  • 0
  • 47

Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг хандивлагч орнууд зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна

Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг хандивлагч орнууд зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна

 
\"\"
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ирээд буй Кобаяши Хироюкиг өнөөдөр (2020.02.05) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Ноён Элчин сайд Кобаяши Хироюки УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрбээр гурав дахь удаагаа Монгол Улсад томилогдон ажиллаж байгаагаа дурдаад \"Монгол бол миний хоёр дахь эх орон гэж хэлж болно. Тиймээс Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрчимжүүлэхийн тулд идэвх, зүтгэл гарган ажиллах болно” гэлээ.
УИХ-ын дарга, Хэйсэй эринд эхэлсэн манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа Рэйва эринд илүү өндөр түвшинд шинэ агуулга, хэлбэрээр өргөжин баяжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Япон Улсыг гурав дахь хөршөө хэмээн үзэж, харилцан хамтарч ажиллаж ирсэн түүхэн уламжлалтайг тэрбээр хэлээд, \"Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед манай хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож байсан. Энэ нь Монгол, Япон хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцол, түншлэлийг илэрхийлж буй. Монгол Улс шинэ нийгэмд шилжих шилжилтийн үед Япон Улс өгөөмөр дэмжлэг, туслалцаа үзүүлж, ардчиллын институциудыг бэхжүүлэх, чөлөөт зах зээлийн системд шилжихэд чухал хувь нэмэр оруулсан” хэмээн тэмдэглэв. \"Говь” үйлдвэр, Хөшигийн хөндийн нисэх буудал, Япон-Монголын сургалтын эмнэлэг гэх зэрэг хоёр орны хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, арга хэмжээ амжилттай, үр ашигтай байдгийг дурдсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа дээр дурдсан нисэх буудлын байгууламж, сургалтын эмнэлэг байгуулах зэрэг олон асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлж, чухал хувь нэмэр оруулж ажиллаж ирснийг ноён Элчин сайд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сард Японы эдийн засгийн нөлөө бүхий \"Никкэй” сонины газраас зохион байгуулсан 25 дахь удаагийн \"Азийн ирээдүй” олон улсын форумын урилгыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч, оролцсон явдал нь хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг хэлсэн. Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ \"Цаашид хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх, өргөжүүлэх боломж бий гэж үзэж байна. Хоёр орон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулаад тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч Монгол Улсаас Япон Улс руу хийж буй экспортын хэмжээ дорвитой нэмэгдээгүй. Тиймээс Элчин сайдын хувиар би үүнд анхаарал хандуулан Монгол Улсын холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэлээ.
Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд эдийн засгийн харилцаагаа ижил түвшинд хүргэх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга санал нэгтэйгээр тэмдэглэв. Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан хоёр улсын эдийн засаг, бизнес, худалдааны харилцаа эрчимжих боломжтой хэмээн үзэж буйгаа Г.Занданшатар дарга хэлээд \"Банк, харилцаа холбооны салбарын үр ашигтай бизнес төслүүдийн амжилтыг харахад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү их боломж бий. Монголчуудын хурд, япончуудын нягт, нямбай зан чанарыг хослуулан олон салбарт харилцан өндөр үр ашигтай хамтран ажиллах нөөц бий гэж харж байна” гэлээ. Түүнчлэн бизнес, худалдааны амжилттай харилцааны суурь болох иргэд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцааг дэмжин хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг хэлж байв.
Япон Улсын хөгжлийн тулгуур бол сайн боловсон хүчин, харин Монгол Улсын хувьд байгалийн баялаг юм. Өөр онцлог, давуу талууд олон бий учир хөгжлийн нөөц, боломж өндөр байгаа гэж үздэг тухайгаа ноён Элчин сайд хэлсэн.
Монгол Улсаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй \"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэнд талархаж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлээд, энэ санхүүжилтийн II хэсгийг олгох асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайд Кобаяши Хироюкигоос хүсэв.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал баталсан. Эл шийдвэрийн талаарх тайлбар, тодруулга, холбогдох судалгааг Олон Улсын Валютын Санд хүргүүлээд байгаа аж. Холбогдох судалгаанаас харахад хамгийн бага хэмжээний тэтгэвэр авдаг иргэд хэрэглээгээ хангах үүднээс тэтгэврийн зээл авдаг. Нийт тэтгэврийн зээлийн 86 хувь нь иргэдийн хэрэглээнд, үлдсэн нь сургалтын төлбөр, автомашины лизинг болон бизнесийн санхүүжилтийн зорилгоор зарцуулагдсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, жилийн 15 орчим хувийн хүүтэй энэ төрлийн зээлийг амьдралын баталгаатай, хангалуун амьдарч буй ахмадууд авдаггүй. Зөвхөн бага орлоготой, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадууд авч байгааг судалгааны дүн харуулдаг байна. Нөгөө талд, бүх ард түмний өмч болох байгалийн баялгийн үр ашгийг хүн амын цөөн хэсэг нь хүртэж, хэт тансаг амьдарч буй шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Мөн тэтгэврийн реформыг хийхийн тулд тэтгэврийн санг чөлөөлөх шаардлагатай. Энэ мэт олон шалтгаанаас үүдэлтэй, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, нийгмийн эмзэг бүлгийн ахмадуудаа халамжлах үүднээс сайтар судалж, боловсруулж, авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр тайлбарлалаа. Япон Улс нь манай улсын томоохон хандивлагч тул дээрх шийдвэрийн талаарх судалгаа, мэдээлэл, холбогдох тайлбарыг Элчин сайдаар уламжилж буйгаа хэлэв.
Мөн \"Улсын Их Хурлын энэ шийдвэр бол төрийн халамж нэн шаардлагатай байгаа ахмад настнуудад халамж үзүүлэх, улмаар байгалийн баялгийн хуваарилалтыг тэгш, шударга болгох, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой улс төр, нийгмийн өндөр ач холбогдолтой бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам юм” хэмээн тайлбарлаад, Монгол Улсын Их Хурлаас гаргасан эл шийдвэрийг олон улсын байгууллага болон хандивлагч орнууд зөвөөр ойлгож, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ.
Үргэлжлүүлэн талууд цаг үеийн асуудал болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

МАН Хөгжлийн банкны зээлийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргажээ

“Big bang”-ийн Сүнри 18 сарын хорих ял авлаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын тамгын газарт тансаг зэрэглэлийн машин юунд хэрэг болов ЗАСГАА

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын ТНБД-ын орлогч Ушерман нар утсаар ярив

Төрийн банк “ЦАХИМААР ЗОЛГОЁ” үйлчилгээг санал болгож байна

Д.Сумъяабазар: Монгол Ардын нам бол улс төрийн соёл нь тогтчихсон, агуулга, хэлбэр нь төлөвшчихсөн, ёс, зарчим, эрэмбээ барьж чаддаг нам

1,481,331 ширхэг хувьцаа арилжжээ

Дулааны шугамын гэмтлийг зассан, халаалтаа тавихаар ажиллаж байна

Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг батлуулж, 24 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

Д.Ган-Эрдэнэ: Энэ тохиолдолд СӨХ-ны буруу

Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг чиглэл болгов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлжээ

НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Авлигатай тэмцэх газраас 15 объектод нэгжлэг хийжээ

Дүүргийн намын дарга нар шинэчлэгдэнэ

Цагаан сарын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

ЭМЯ: 2273 тохиолдол батлагдаж, 93 хүний бие маш хүнд байна

Мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв

Баянхонгор аймгийн засаг дарга, багийн засаг даргууддаа 300 сая төгрөг зарцуулна

БСШУСБХ: Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд 7 ажлын хэсэг байгуулж, 14 удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Улс удирдах уу? Эсвэл иргэдээ хахуулдах уу?

Нийслэлд дархлаажуулалтын суурин 155, түр 3 цэг ажиллана

Ихэнх нутгаар хүйтэн байна

Аймаг нь ядуурч өөрсдөө баяжихаа хэзээ болих вэ? Гишүүдээ!!!

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 7 удаа хуралдаж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

Төрийн байгуулалтын байнгын хороо 33 хууль, УИХ-ын 14 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ

Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд