Нүүр / Онцлох / Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргалаа

Онцлох

  • 0
  • 560

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргалаа

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргалаа

 \"\"
Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа.
Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
\"Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 13:00 цагт боллоо. Энэ хуралдаанаар олон нийтийн дунд тархаад байгаа цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд ард иргэддээ хандан анхааруулга, сэрэмжлүүлэг гаргахаар шийдлээ.
Иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, бие биедээ хариуцлагатай үгийг хэлж байхыг ард иргэддээ уриалж байна.
Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална гэдгийг анхааруулж, энэ мэдэгдлийг гаргаж байна” гэв.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
\"Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр тархсан цар тахлыг дотооддоо алдалгүй амжилттай барьж ажилласан.
Харамсалтай нь Оросын Холбооны Улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч хорио цээрийн дэглэмийн дор 21 хоноод гарсан ч гэсэн түүнээс коронавируст халдвар илэрч, гэр бүлийнх нь хүнд халдварласан хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал хүндэрвэл бид хорио цээрийн дэглэмийг сунгаж ажиллах нөхцөл байдал үүсэхийг ард иргэддээ урьдчилан сануулъя.
Ард иргэд үймж болохгүй тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар хангах ёстой. Хүнсний байдлыг Засгийн газар урьдаас төлөвлөн ажиллаж байсан учраас манай улс хүнсний хомсдолд орохгүй. Үүнд ард иргэд битгий санаа зовоорой. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явж, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах шаардлагагүй. Урьдын, хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ авах ёстой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилаад хийсэн байгаа учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэдгийг хэлье” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР:
\"Хүндэт иргэд ээ,
2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас \"Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар иргэн бүрийг нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хамгаалахын тулд иргэн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хувийн ариун цэвэр, төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлагыг чанд биелүүлэхийг үүрэгжүүлсэн.
Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэн бүрийг хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдэлтэй давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна.
Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг дордуулахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

ОУ-ын иргэний нисэхийн тухай конвенцын зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн баталлаа

Эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

13 аймагт Шуурхай удирдлагын төвийг байгуулахад шаардлагатай 39 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна

С.Чинзориг: Манай улсын эмнэлгүүдийн орны хүрэлцээ өндөр хөгжилтэй улсынхаас 2 дахин их гэсэн судалгаа бий

ТББХ: Байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг дэмжиж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо

“Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээсэн

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын зуурсан "БАНТАН"-г буцааж цэгцлэх гэж "ҮЙЛ"-ээ үзэж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа

Боловсролыг дэмжих зээл

У.Хүрэлсүх: Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе

Ц.Чогсомжав аа!!! Хөшөөнд бус иргэдийн ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРААЧ

Бүлэглэж дээрэм хийсэн этгээдүүдийг илрүүлжээ

Т.Аюурсайхан: Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа

Ж.Мөнхбатын оронд Н.Энхболдыг ТББХ-ны даргад дэмжлээ

НҮҮРС ч бай, АВЛИГА ч бай таны л хэрэг шүү, А.Адъяасүрэн гишүүн ээ!!!

Хүүхдийн мөнгийг ХҮҮХЭД БҮРД ТЭГШ олгооч Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!

Монгол, Австрийн засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар цахим засаглалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар болжээ

"Алтай" хотхон, "Хөсөг" трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, туршина

"ЗУГТСАН" байж болзошгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ЧӨЛӨӨЛЛӨӨ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

Улаанбаатарт -6 хэм хүйтэн

Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт эхэллээ

51 иргэний НҮЦГЭН зураг, бичлэгийг "Нийтэд ТҮГЭЭНЭ" гэж сүрдүүлсэн этгээдэд 3.5 жилийн хорих ял оноов

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв

Хүчирхийллийн эсрэг "ШҮГЭЛ"-ийг Х.Булгантуяа ҮЛЭЭЖ үзүүлэв

“НҮҮРСНИЙ ХЭРЭГТЭН” Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд