Нүүр / Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам / ХХААХҮЯ: ​Малчдад тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам

  • 0
  • 50

ХХААХҮЯ: ​Малчдад тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна

ХХААХҮЯ: ​Малчдад тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна

\"\" 
Монгол Улсын Засгийн газраас зудын эрсдэлийг үнэлэх шуурхай бүлгийн дүгнэлтийг үндэслэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын бүх сум болон отроор явж буй 45 мянга гаруй малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд  Засгийн газрын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 213 дугаар тогтоолыг баталж, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд 300,000 төгрөгийн үнэ бүхий  хүчит тэжээлийн дэмжлэг  олгох ажил  амжилттай хэрэгжиж байна.
Энэхүү тусламжийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй \"Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр зохион байгуулж байна. 
Тусламжийн үйл ажиллагаанд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум болон отроор явж байгаа нийт 45 мянга гаруй малчин өрх хамрагдсан бөгөөд хүчит тэжээл хүргэх ажлын гүйцэтгэл 85 хувьтай  байна.
Тодруулбал 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тэжээл  тээвэрлэлт Говь-Алтай, Өмнөговь аймагт 100 хувь, Дундговь аймагт 96 хувь, Баянхонгор аймагт 86 хувь, Өвөрхангай аймагт 80 хувь, нийт тэжээл хүргэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэжээлийн үйлдвэрүүд 03 дугаар сарын 20-ны өдөрт багтаан  үлдэгдэл  тэжээлийг үйлдвэрлэж  бэлэн болгох төлөвлөгөөтэй  ажиллаж байна. 
Хүчит тэжээлийг үйлдвэрээс аймгийн төв хүртэл тээвэрлэх ажлыг УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан \"Зорчигч тээврийг зохицуулах түр журам”,  Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх заавар болон бусад мэргэжлийн байгууллагын түр журам, зааварт үндэслэн зохион байгуулж байгаа билээ.
Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилалтын ажилд  хяналт тавих зорилгоор  мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон веб-д суурилсан программ хангамж бүхий \"Тэжээл” аппликэйшнийг ашиглаж байна. Энэхүү апплэйкшнийг ашиглан үйлдвэрээс тэжээл ачигдаж аймгийн онцгой комисст, аймгийн онцгой комиссоос сумын онцгой комисст, сумын онцгой комиссоос малчинд хүргэсэн  тухай бүртгэлийг тухай бүр бүртгэн баталгаажуулах  ажил хийгдэж байна.
Дашрамд  дурдахад Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээр хэрэгжиж буй  \"Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг  14 аймгийн 150 сум болон нийслэлд  2020-2025 оны хугацаанд  хэрэгжүүлэх юм. Төслийн зорилго нь Мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршиж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Халдварлах, тархах чадвар өндөр Ковидын ОМИКРОН хувилбар бүртгэгдлээ

Д.Амарбаясгалан: Монгол Улс хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс болох том амбийцтайгаар зүтгэх болно

У.Хүрэлсүх: Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!

Өнөөдөр ажиллах зах, худалдааны төвүүд

2021.11.26: Халдварын 586 тохиолдол бүртгэж, таван хүн нас барлаа

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар "АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 13 ДУГААР УУЛЗАЛТ"-д оролцож байна

657,959 ширхэг хувьцаа арилжжээ

ТҮК-ийн машины жолоочийг торгожээ

Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан болно

Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

Соёлын дэд сайд М.Батбаяр СТА цол тэмдгийг "ӨМЧИЛЖ" жүжигчдийг "дарамтлав"

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын албанаас МЭДЭГДЭЛ гаргалаа

Оюутны наадам төсөвгүйгээс 2022 он хүртэл хойшиллоо

АН: Төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан

Гурван хүүхдээ буудаж дараа нь өөрийгөө хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

МАН Их хурлаараа даргаа баталж, хүний эрхийн асуудлаар хэлэлцэнэ

Д.Энхтайван: 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хилийн зурвасыг шинэчиллээ

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагч, эрдэмтэн, судлаачдад төрийн одон, медаль гардуулав

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Оюу толгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстой

Авилга авсан дарга нар хөнгөн ял эдэлсээр байх уу?

Төрийн банкны “МӨРӨӨДЛӨӨ ХАДГАЛЪЯ” хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

Соёлын дэд сайд М.Батбаяр: Мэдээллүүд цаашид ил тод болох байх гэж найдаж байна

Увс аймгийн Түргэн суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид төрийн дээд цол, одон медалиар энгэрээ мялаалаа

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

"ӨВЛИЙН ИДЭШ" арга хэмжээ энэ сарын 25-наас эхэлнэ

ИНЕГ-ын даргад С.Мөнхнасанг томилох уу?

"Эрдэнэс Монгол" компанийн захиралаар О.Хуланг томилохоор яригдаж байна

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

Үеийн найзууддаа зодуулсан хүүхэд эмэгтэй хүүхэд биш байжээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд