Нүүр / Дуулиан / Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор 50 мянган ам.доллар авсан DCI компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

Дуулиан

  • 0
  • 12

Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор 50 мянган ам.доллар авсан DCI компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

Ерөнхийлөгчийн сонгуульд  нөлөөлөх зорилгоор 50 мянган ам.доллар авсан DCI компани ямар  үйл ажиллагаа явуулдаг вэ

\"\"
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор  зохион байгуулалттай ажиллагаа  өрнүүлж эхэлснийг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд илчилсэн. Товчхондоо, тэд   АНУ-ын Лобби, ПИАР-ын компани хөлсөлсөн бөгөөд гэрээнд  АН-ын  даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан үзэглэсэн  байна. Тус гэрээ хоёр сарын хугацаатай бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн буюу ирэх зургаадугаар сарын 15-нд дуусгавар болохоор тусгажээ. АН-ынхан ийнхүү дотоодын сонгуульд гаднын лобби компанийг оролцуулахаар их хэмжээний мөнгө төлсөн нь хоёр ч хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл болжээ.  Товчхондоо,  алив сонгуульд гадын ямар нэгэн компани оролцох ёсгүй бөгөөд энэ нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц  үйлдэл гэдгийг УИХ-ын гишүүд төдийгүй улс төрчид хэлж эхэллээ.  Тэгвэл АН юуны учир ийнхүү гаднын лобби компанийг  хөлслөв, DCI компани АН-ынхнаас авсан 50 мянган ам.доллартаа ямар үйлчилгээ үзүүлэх вэ. 
\"\"
Гэрээнд дурдсанаар  \"Монгол Улсын АН-ыг  энэ зургаадугаар сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын намыг \"Монголын ардчиллын авангард” болгон сурталчлах зорилготой.  Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд үргэлжлэх 50 мянган ам.долларын үнэтэй тус гэрээнд DCI-ийн гүйцэтгэх захирал Дуглас Гудиер, АН-ын  дэд дарга Ц.Туваан нар гарын үсэг зурсан. Мөн DCI-ийн дэд ерөнхийлөгч Кевин Айверс, түнш Райан Грилло нарын нэрс дансанд бүртгэгдсэн байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдөх төлөвтэй байна.  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэг удаад дөрвөн жил байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан хэдий ч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй гэж үзэн энэ сарын 18-ны ням гарагт МАН-ыг тараах тухай захирамж гаргасан” гэх мэдээллийг багтаажээ.
\"\"
Ц.Тувааны АН  АНУ-ын DCI  гэх лобби фирмтэй 2021 оны зургаадугаар сарын 15-ныг хүртэл 50 мянган ам.долларын зөвлөх үйлчилгээ, 100 мянган ам.долларын медиа үйлчилгээ авахаар ийнхүү гэрээлжээ.   АНУ-ын лобби фирмүүдийн олон улс дахь үйл ажиллагааг мэдээлдэг \"Foreignlobby\" веб сайтын мэдээлснээр \"DCI Group” нь АН-тай 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлыг сурталчлахаар гэрээ байгуулсан гэж мэдээлжээ.    Тэгвэл АНУ-ын \"DCI Group” фирм нь АНУ-ын нийслэл Вашингтон Д.С. хотноо төвтэй, компани болон улс төрийн намуудад олон нийттэй харилцах, бизнес,  пиар-ын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг лобби фирм аж. Тус компани нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд \"Microsoft”, \"Boeing”, \"General Motors” болон \"AT&T” зэрэг томоохон корпорацуудад олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Харин улс төрийн хүрээнд АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч асан Жорж Бушийн 2000 болон 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцож, хоёр удаа ялалт байгуулахад нь хувь нэмэр оруулж байжээ. Үндсэндээ \"DCI Group” нь АНУ-ын Бүгд найрамдах намын сонгуульт ажлууд болон улс төрийн кампанит ажлуудад идэвхтэй оролцдог аж. АНУ-ын \"ABC News” телевиз тус компанийг \"Бүгд найрамдах намын олон нийттэй харилцах асуудал хариуцсан алба, фирм” гэж тодорхойлсон байна.  Түүнчлэн \"DCI Group” нь олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна \"DCI Digital” багаараа дамжуулан үйлчлүүлэгчиддээ цахим нийгмийн сүлжээний хүрээнд судалгаа хийж өгдөг байна. Тус фирм 2011 оноос эхлэн \"Facebook”, \"Twitter” зэрэг сошиал сүлжээний хэрэглэгчдийн хэрэглээ, хандалтыг муж, улсуудаар харьцуулан судалж, тайлан гаргадаг болсон нь  байна.
\"\"
Хамгийн ноцтой нь  АН-тай гэрээ байгуулсан АНУ-ын лобби фирм Мьянмарын армид 348 мянган ам.доллараар зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан байх юм. Тодруулбал,   2002 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг булаан авч, ардчилсан эрх баригчдаа барьж, хориод буй Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлэх байдлаар олон улсын үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.  DCI групп нь 2003 оныг хүртэл найман сарын хугацаанд Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт 348 мянган ам.долларын төлбөр авч байсан аж. Улмаар тус компани энэхүү үйл ажиллагаанаас улбаатай шүүмжлэлүүдээс болж АНУ-ын 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн Жон Маккейны кампанит ажлын бүрэлдэхүүнээс нэрээ татаж байсан муу  түүх хөвөрч байгаа юм.  Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга удаа дараа олон нийтэд хандан мэдээлэл хийж, төрийн эрх барьж буй намыг тараах санаачилга гарган,  улайрч байгаагийн зэрэгцээ дотоодын сонгуульд гадны нөлөөллийн байгууллагыг хүртэл оролцуулахаар гэрээлсэн зэргээс үзвэл АН-ынхан, тэр дундаа Х.Баттулга эрх мэдэл, албан тушаалд хэрхэн улайран шунаж байгааг бэлхнээ харж болохоор байна. 
\"\"
Ташрамд дуулгахад,  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-т \"Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгуулага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцахаа авахыг  хориглогно” гэсэн заалттай. Мөн  Улс төрийн намын тухай хуулийн 16.7.1-т олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглно” хэмээн заасан байдаг.  


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчилнэ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Улс төрийн үл ойлголцлоос болж бид олон БОЛОМЖОО АЛДСАН

УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж Т.Баярхүүг томилно

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Сургуулиуд өөрсдөө хүлэмжинд ногоо тарьж, сурагчдыг амьдрах ухаанд суралцуулж, эко иргэдийг бэлтгэж эхэлсэн

Ө.ГАНТӨР: Ажлын байрыг дэмжих зээлийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна

“Солонго 1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Орхон аймгийн ард иргэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлээд эхэлжээ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулна

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

Ихэнх уугуул франц хэлээр ярьдаг хүмүүс Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад амьдардаг

Японы 28 настай сүмоч Мицүки Амано тэмцээний үед хүзүүгээ хугалжээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт газардана

Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөл хорионы хугацаанд нийслэлийн нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллалаа

Нийгмийн даатгалын шимтгэл "Хоёрдогч татвар" биш

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбат ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖЭЭ

Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

Рио-де-Жанейрод хар тамхины бүлэглэлийн хорь гаруй гишүүнийг устгажээ

Цасан шуурганы улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатсаныг яаралтай сэргээлээ

Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон

Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна

Э.Бэхбаяр "Токио 2020" олимпын эрхээ авлаа

Нийслэлийн иргэдийн 73.6% нь ковидын эсрэг вакцины I, 41.4% нь II тунг хийлгэжээ

Их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ нар дэлхийн шилдэг 100 шатарчинд багтлаа

Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг хучлага, халуун ус уух боломжоор хангахыг шаардлаа

"Байгаль орчин, эко хэрэглээ" сэдвээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” цахим чуулган үргэлжиллээ

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

Орхон аймгийн ард иргэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлээд эхэлжээ

Японы 28 настай сүмоч Мицүки Амано тэмцээний үед хүзүүгээ хугалжээ

Н.Алтанхуяг АН-д БҮРТГЭЛГҮЙ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбат ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖЭЭ

150-200 мянган хүн амтай эдийн засгийн өсөлттэй аеротрополис хот бий болно

Олимп, дэлхийн аваргууд сард хэдэн төгрөгний урамшуулал авдаг вэ?

Д.Амарбаясгалан: Намынхаа 250 мянган гишүүд дэмжигчдийн саналаар нэр дэвшигчээ тодруулсан

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

С.Эрдэнийг ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭЖ СЕХ материалыг хүлээн авлаа

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдэгдэл хийж байна

Вакциндаа хамрагдсан иргэдэд 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ үзүүлнэ

“Хамтдаа оролцоё-хамтдаа хөгжье” хүүхдийн цахим чуулга, уулзалт боллоо

Хатуу хөл хорионы үеийн гэр хорооллын иргэдийн амьдрал

Сүргээрээ ууланд бүгж, зээр, тарвага бариад байсан 157 золбин нохойг устгалаа

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа

Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг хучлага, халуун ус уух боломжоор хангахыг шаардлаа

АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэрийг СЕХ бүртгэсэнгүй

Энэтхэг улсад халдвар их байгаа ч хөл хорио тогтоохгүй

Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашиг тараахгүй

EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирлээ

УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж Т.Баярхүүг томилно

“Солонго 1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа

Цасан шуурганы улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатсаныг яаралтай сэргээлээ

С.МӨНГӨНЧИМЭГ: 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 120,000 ажлын байрыг хадгалах бололцоотой

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд