Нүүр / Улсын Их Хурал / Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонголоо

Улсын Их Хурал

  • 0
  • 65

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонголоо

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонголоо

\"\" 
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2020.08.25/ хуралдаан 15 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцэх асуудлаа баталлаа. 
    Эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  \"Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуув. Хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр технологийн 10 паркыг байгуулах бүс нутгийн талаар тодруулсан түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариулт өгөв. 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганибал, Н.Наранбаатар нар санал хэлэв. Ж.Ганибал гишүүн хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд тулгамдсан асуудал болсон бэлчээрийн доройтол гэдгийг хэллээ. Үүнээс үүдэн баруун бүсээс зүүн бүс рүү мал оруулахаар болсон. Гэтэл зүүн бүс малын халдварт өвчний эрсдэлтэй. Энэ асуудлаас болж малын өвчин тархах, өндөр эрсдэл дагуулах магадлалтай. Баруун бүсийг мал аж ахуйн эрүүл бүс нутаг болгох зорилтдоо хүрч чадахгүй. Энэ бүх асуудлыг зохицуулах бэлчээрийн тухай бие даасан хууль гаргахыг Үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл тус бүрд тусгах санал хэлсэн бол Н.Наранбаатар гишүүн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгуудад Өмнөговь аймгийг нэмж оруулах санал гаргалаа.
 Үргэлжлүүлэн гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлан үг хэлэв. Тухайлбал,  Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймагт 50 МВт-ын дулааны цахилгаан станц нэмж барих, Дархан Сэлэнгийн авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхээр тусгах, Г.Мөнхцэцэг гишүүн Үндсэн чиглэлийн 8.1.3 дахь хэсгийн \"тээврийн үйлчилгээг хөгжүүлэх\" гэсний дараа \"авто замын сүлжээг хөгжүүлэх\" гэж нэмж тусган өөрчлөн найруулах, Чойр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн авто зам шинээр барьж байгуулах асуудлыг нэмж оруулах, Н.Наранбаатар гишүүн Даланзадгад суманд 50 МВт-ын дулааны цахилгаан станц хувийн хөрөнгө оруулалтаар нэмж барих асуудлыг тусгах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргаж, томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. 
    Санал хураалт явуулж дууссанаар Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 
    Дараа нь Засгийн газраа 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн \"Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн учир үргэлжлүүлэн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудар тус бүрд нь санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Гишүүн Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Г.Ганболд нар зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн гаргасан …байгалийн баялгийг зүй зохистой ашиглах гэсний өмнө байгаль орчныг хамгаалж, баялгийг нь зүй зохистой ашиглах гэж өөрчлөн найруулах санал гаргасныг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд  \"Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
 Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Батсүхийн Саранчимэгийг сонголоо 
    Өнөөдрийн хуралдааны төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харъяалагдах Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Дэд хорооны даргыг тус хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтын дагуу Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийн нэрийг дэвшүүлж байгааг хуралдаан даргалагч танилцуулав.Ингэснээр Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Батсүхийн Саранчимэгийг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ. Дэд хорооны даргыг сонгосонтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир нар үг хэллээ. Ингээд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийг сонгосон Байнгын хорооны тогтоолыг баталснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Эрчүүд эмэгтэйчүүдийн манлайллын ТӨЛӨӨ...

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав

Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрханчууд шалгарлаа

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Г-д 15 жилийн хорих ял оноожээ

Намагт шигдсэн 25 настай эмэгтэйг 1 цаг орчим ажилласны үр дүнд гарган авчээ

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна

Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа

НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж бүрдлээ

Ковид-19 өвчнөөр өдөрт нас барах иргэдийн тоо 10 доош буухгүй байна

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 24-ны өдөр явагдана

Р.Чингис хариуцлага алдаж ажлаа хүлээлгэн өгсөн ч "Даргын суудал" хүлээж байгаа байх

16-17 насны хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдах явц 78 хувьтай байна

Цагдаагийн дээд хэмжээний олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэсэн байна

Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэсэн бол шинжилгээний хариуг баттайд тооцно

Таван аймаг, нэг дүүрэгт туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

Алга болсон 3 настай охин эсэн мэнд олдлоо

Малын хулгайн бүлэг этгээдүүдийг саатуулан баривчилжээ

ХҮРТЭЭМЖЭЭС ЧАНАРТ чиглэсэн төсөв

Э.Эрдэнэбат: Ах нар бидэнд ажил мэргэжлийн ч, амьдралын ч ухаан заадаг байлаа

Газартай холбоотой бүх асуудлыг цахимаар шийднэ

Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Н.Алтанхуяг: Нөхөн сонгууль мөнгөний сонгууль болж өнгөрсөн

Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

“Улаанбаатар” кино наадам Монгол кино хөтөлбөрийн нээлт болов

УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Идэрбат нутгийн ах Б.Бат-Эрдэнэд хүндэтгэл үзүүлжээ

Авилга авсан гэх Д.Хаянхярвааг 30 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ

Э.Батшугар, Ц.Идэрбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

“Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд