Нүүр / Уул уурхай / Бүтээмж өндөр баяжуулагчид

Уул уурхай

  • 0
  • 62

Бүтээмж өндөр баяжуулагчид

Бүтээмж өндөр баяжуулагчид

\"\" 
Баяжуулах үйлдвэрийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөний анхдагчид гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд бүтцийн бусад нэгжүүдэд бүтээмжийн үйл ажиллагааг түүчээлэн хүргэж үр дүнд хүрсээр байна. Өнгөрсөн оны байдлаар сайн саналын системээр дамжуулан баяжуулагчдын нийт 1923 санал  үнэлэгдсэнээс 65 хувь нь хэрэгжлээ. Үнэлэгдсэн 1923 саналын 44 нь маш сайн, 581 нь сайн, 1162 нь энгийн, 136 нь ач холбогдол багатай санал байжээ. Харин 2019  онтой харьцуулахад санал гаргалтын тоо 37 хувиар өссөн байна. Нийт саналын 23,5 хувь нь ХАБЭА-тай холбоотой бол 22,5 хувь нь 5 сайн үйлс, есөн хувь нь эрчим хүчний чиглэлээр, 20 хувь нь механикийн, 15 хувь нь технологийн, 10 хувь нь үйлчилгээний чанар дээшлүүлэх болон бусад чиглэлээр байв. 
     Одоогоор Баяжуулах үйлдвэрт бүтээмж чанарын 67 дугуйлан ажиллаж байна. Тэд өнгөрсөн онд 152 төсөл, 154 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлжээ. Бүтээмж чанарын дугуйланд нийт ажилтнуудын 94 хувь нь хамрагдаж, үйлдвэрлэлийн процесс сайжруулах, ажлын байрны эрсдэл бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн ашигт ажиллагааг сайжруулах, ажил үйлчилгээний бүтээмж, чанарыг дээшлүүлэх сайжруулалтын ажлууд хэрэгжүүлдэг. Өнгөрсөн онд бүтээмж чанарын дугуйлангууд 5 сайн үйлс хэвшүүлэх, ажиллах орчин нөхцөл сайжруулахад чиглэсэн ажлууд түлхүү зохион байгуулсан байна. Бүтээмжийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон ажилтнуудыг цех нь урамшуулж, Улаанбаатар хотод МИАТ болон \"Вагнер Ази” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах боломж олгожээ. 
\"\"
     ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж үздэг. Английн Скайтракс судалгаа үнэлгээний байгууллагаас Монголын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн үйлчилгээний түвшнийг ахиулж гурван одтой зэрэглэлийн хэмжээнд хүрсэн МИАТ-ын 100 жилийн хөгжил бүтээмжийн үйл ажиллагаатай холбоотой байсныг аялалд оролцсон ажилчид онцлон ярьсан. Мөн ахмад нисгэгчийн санаачилгаар байгуулсан музей нь тухайн компанийн бүхий л цаг үеийн түүхийн үзмэрүүд, алдартнууд, МИАТ-тай холбоотой аудио болон цахим видео сан байршуулсан нь өөрсдийн үйл ажиллагааг зочдод танилцуулах, түүхээ үлдээх боломжийг олгосон тэргүүн туршлага гэж тэд харжээ.
\"\"
     Харин 1993 оноос Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж, уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийд алдартай \"Caterpillar” компанийн \"Cat” брэндийг Монгол улсад төлөөлөх албан ёсны анхны дилер \"Вагнер Ази” компанитай танилцах аялал баяжуулагчдын сонирхлыг ихэд татсан байна. \"Cat rental store” буюу тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, хийн технологийн \"Sullair” болон барилгын тоног төхөөрөмжийн \"Multi Qui”p брэндийг монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж яваа \"Вагнер Ази” дэлхийд 10 хүрэхгүй байдаг \"Caterpillar”-ын стандартын шаардлага хангасан Монголын хамгийн том \"S.O.S service” буюу тосны дээж авах лаборатори байгуулсныг үзжээ. Мөн орчин үеийн компьютержсон, бүрэн автоматажсан металл хийц боловсруулах төв ашиглалтад оруулснаар бүх төрлийн хөдөлгүүр, эд анги сэргээн засварлах боломжтой болсон, анх удаагаа робот ашиглаж эхэлсэн зэрэг тэргүүн туршлагуудтай танилцсан. 
     Баяжуулах үйлдвэр хамт олны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн \"Манлайлагч хамт олон” болзолт уралдааныг сүүлийн найман жилийн турш зохион байгуулан дүгнэжээ. Өнгөрсөн жил А.Машбаяр даргатай Шүүн хатаах хэсэг, Л.Ууган-Эрдэнэ даргатай Механик боловсруулалт бигнүүрийн хэсгийнхэн манлайлагч хамт олноор шалгарсан бол Бутлан тээвэрлэх хэсгийн Тоног төхөөрөмжийн механикч Д.Батсайхан манлайлагч инженер техникийн ажилтнаар, Засварын хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин С.Баянбаатар манлайлагч ажилтнаар тодорсон байна.  
\"\"
     Баяжуулах үйлдвэрийн гурван төсөл Инновацын төвөөс урамшуулал хүртсэн. Тухайлбал, Нунтаглан баяжуулах хэсгийн 2-р шатны нунтаглалтын гидроциклоны халианы хошууны ашиглалтын хугацааг уртасгах”  төсөл нь нийт 25.2 сая төгрөгийн зардалтай боловч тоног төхөөрөмжийн жигд тасралтгүй ажиллагаа хангасан, тээрмүүдийн цагийн ачааллыг бууруулж, эргэх ачааллыг тогтвортой хэмжээнд барьдаг болсон зэрэг үр дүнд хүрчээ. Мөн халианы хошууны зардлыг бууруулаад зогсохгүй нунтаглалтын 2-р шатны ангилагчийн халианы хошууг дан металлаар хийх нь элэгдэл ихтэй тул өөрчлөн металл дотортой резин болгосноор жилд 141.3 сая төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Бүтээмж чанарын \"Шинэчлэл” дугуйлангийнхан \"Цагаан тоос дарах төхөөрөмж хийх, урвалж хүлээн авах танк цэнэглэх” төсөл нь 41.5 сая төгрөгийн зардалтай боловч ажлын цаг ашиглалт сайжирч, хөдөлмөр зарцуулалт багассанаас гадна ашиглалтаас гарсан 30м3 эзлэхүүнтэй чанныг дотоод нөөц ашиглан дахин сэргээн засварлах, үйлдвэрлэх боломжтойг судлан цагаан тоос босох тодорхой цэгүүдэд холигч танк хийж М4 даланд байрлуулан суурилуулж ашигласан зэрэг үр дүн гарчээ. Ингэснээр гаднаас худалдан авахаас 193.7 сая төгрөгийн хямд өртгөөр орлуулан хийж ашиглалтад нэвтрүүлснээр 171.1 сая төгрөг хэмнэсэн байна. Харин Нунтаглан баяжуулах хэсгийнхэн \"Хам баяжуулалтын 1-р секцийн цэвэрлэгээний баяжуулалтын фронтыг нэмэгдүүлж, зэс авалтыг өсгөх” төсөл амжилттай хэрэгжсэнээр зэс авалтыг 0.11 хувиар нэмэгдүүлж, ашиглалтын зардал буруулан Хам баяжуулалтын 1-р секцийн цэвэрлэгээний флотацийн фронтыг нэмэгдүүлж, баяжуулалтын хугацааг өсгөсөн нь 503.7 сая төгрөгийн ашиг олох боломж бүрджээ.        
     Баяжуулагчдын амжилт ар араасаа хөвөрсөөр... \"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шилдэг төслийн уралдаанд Өөрөө нунтаглах хэсгийн Д.Эрдэнэхуяг ахлагчтай бүтээмж чанарын \"ККД-2” дугуйлангийн \"ЩДП-1, 2 бутлуурын хүдэр бутлалтын ажлын хугацааг нэмэгдүүлэх, сул зогсолт, засварын ажлын хугацааг багасгах” төсөл хоёрдугаарт, Шүүн хатаах хэсгийн А.Машбаяр ахлагчтай багийн төсөл тусгай байр эзэлсэн юм. Харин шилдэг бүтээмж чанарын дугуйлан шалгаруулалтад ШХХ-ийн С.Хатанбаатар ахлагчтай \"Гэрэл” дугуйлан үйлдвэрийн газрын хэмжээнд тэргүүлсэн. Шилдэг дугуйлангийн ахлагч нь гишүүдээ нэгтгэн, үйл ажиллагаанд хүн бүр хувь нэмрээ оруулахуйц нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлж, нөөцийг дайчлан, оролцоог жигд ханган ажиллаж чаддаг онцлогтой гэж тус цехийн бүтээмжийн мэргэжилтэн О.Булганчимэг ярилаа.        
Харин \"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын БЧД-ын шилдэг ахлагчаар \"Хувиргагч” дугуйлангийн ахлагч Д.Оюунцэцэг, \"Цахим” дугуйлангийн ахлагч Ж.Алтангэрэл нар шалгарсан. Д.Оюунцэцэг нь 2017 оны шилдэг 100 санал гаргагчийн жагсаалтыг тэргүүлж, 2018 онд 28-р байр, 2019 онд 1-р байранд гурван жил дараалан шалгарсан шилдэг ахлагч юм. Ж.Алтангэрэл нь асуудлыг дугуйлан дотроо хэлэлцэж, нэгдсэн шийдвэрийг тууштай дэмжин ажилладаг ахлагч учраас хамт олон нь үнэлдэг. Баяжуулагчид Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлдэг шигээ сайн санал гаргагчийн ТОП-100-д шил шилээ даран бичигддэг. Хоёр ба түүнээс дээш жил дараалан Топ-100-д бичигдсэн Баяжуулах үйлдвэрийн 16 ажилтан саяхан урамшуулал хүртлээ.  
     Өмнө нь жижиг сайжруулалтын ажлыг хэрэгжүүлдэг байсан бол одоо үйлдвэрийн газрын хэмжээнд бүтээмж-инновацын тогтолцоо бүрдэж, оюуны өмч, патент олгох талаар ажилчид ярилцдаг болсон нь өнгөрсөн хугацаанд Баяжуулах үйлдвэрээс эхлэлтэй бүтээмжийн хөдөлгөөн амжилттай өрнөсний илрэл юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Л.Эрдэнэчулуун: Камертоны тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно

М.Ибрай: Нийт борлогдсон барилга, орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна

Шадар сайд С.Амарсайхан та ОГЦОРЧ, ХАРИУЦЛАГА хүлээнэ үү?

“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид маргааш Европыг зорино

Явцын үнэлгээг хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгууллаа

Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд байна

Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр тохиож байна

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас баржээ

АНУ-д "Moderna" компанийн вакцины нэмэлт тунг эрсдэлтэй бүлэгт тарихыг санал болгожээ

Эдийн засаг: Инфляц улсын хэмжээнд 9.6 хувь болж өсжээ

“Үндэсний бичигтэн” уралдааны шилдгүүд тодорлоо

Мөнгө угаах 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурор 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг байгууллагууд дэмжиж, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Барилга хот байгуулалтын яам Баянзүрх дүүргийг дэмжиж ажиллана

У.Хүрэлсүх: Хэн нэгний дарамт шахалт, хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй

Эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгалын статистикийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

Эрээн хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ

Н.Түвшинбаярын үйлдсэн хэргийг дахин шалгаж эхэлжээ

Төрийн банк ДУНДАЖ ДАВХАРГЫГ дэмжигч ҮНДЭСНИЙ тэргүүлэгч банк болно

Дархан-Уул аймагт 15-16 өдрүүдэд такси үйлчилгээ үнэ төлбөргүй болжээ

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй, архи худалдахгүй

Улирлын томуугийн дархлаажуулалтад 163.620 хамрагдана

Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна

Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

“Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд