Жадамба Бат-Эрдэнэ » Төр.мн

Жадамба Бат-Эрдэнэ

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
1994-2000 онд "Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
ШАГНАЛ
Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

О.Баасанхүү: Ж.Бат-Эрдэнэ сайд Б.Махбалыгаа өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт...

“Махбал манайх биш”

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцаж, нэг нь нөгөөгөө хөнөөсөн харамсалтай хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-ний орой гарсан. Нийгмийг цочирдуулсан энэ хэргийн улмаас ЗТХЯ-ны сайд,...

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд...