Лувсанвандан Болд » Төр.мн

Лувсанвандан Болд

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1979 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
1983 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч
1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч
1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн
1993-1996 онд "Бодь интернэшил" группын ерөнхийлөгч
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга
1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн дарга
2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч
2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2005 онд Алтангадас одон
2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон
2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон
2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Герман, Франц

АН-д Л.Болд л байна

  -Нэг тойргоос гараагүй хэрнээ нийт сонгогчдын итгэлийг авна гээд зүтгэнэ гэдэг, бас л том зориг шүү-   Ойрын өдрүүдийн халуун сэдэв яахаргагүй Ерөнхийлөгчийн сонгууль...