Өлзийсайхан Энхтүвшин » Төр.мн

Өлзийсайхан Энхтүвшин

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
ШАГНАЛ
2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Хандлагаа өөрчилье!

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүшингийн Хэрэглэгчийн төлөө улсын анхдугаар зөвлөлгөөн дээр хэлсэн үг Сайн байцгаана уу?   Та бүхэнд Засгийн Газрын нэрийн өмнөөс болон...

Шадар сайд Ө.Энхтүвшин АНУ-ын Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг...

Ө.Энхтүвшин: Цаашид Зам Тээврийн Хөгжлийн Яамны боловсон хүчний сонголт, томилгоо зэрэгт зайлшгүй анхаарах шаардлага гарч байна

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас...

Шадар сайд Ө.Энхтүвшин хүнсний аюулгүй байдлын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх шаардлагатайг онцоллоо

  "Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт, семинар өнөөдөр (2018.06.11) эхэлж, Монгол Улсын Шадар сайд,...