Сундуй Батболд » Төр.мн

Сундуй Батболд

Нийслэлийн Засаг дарга (Улаанбаатар хотын захирагч)


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1975-1985 онд Төв аймгийн Зуунмод хотын Нэгдүгээр дунд сургуулийг төгссөн
1990 онд ХААДС-ийг  инженер-багш мэргэжлээр
1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер мэргэжлээр
2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн техникийн ухааны магистр
2010 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүй мэргэжлээр тус тус төгссөн.
Удирдлагын академийн удирдахуйн ухааны докторант.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1990 он намын болон олон нийт, төрийн ажил эрхэлж байна
1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд ерөнхий инженер
1993-1995 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст eрөнхий инженер
1995-1997 онд Төв аймгийн ЗДТГазарт Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга
1997-1998 онд Төв аймгийн ЗДТГазарт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
1998-2000 онд Төв аймгийн ЗДТГазарт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын Гишүүн
2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2005-2006 онд Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2006-2007 онд Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2011-2012 онд, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.

Су.Батболд: Намайг гүтгэсэн нэр, хаяггүй цахим хуудсууд манай намын гаралтай байсан

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг МАН-ын дарга У.Хүрэлсүх оруулж удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжжээ. Түүнийг огцруулах саналыг...

Хотын МАН БА хот тойрсон улс төр

Яг үнэндээ Хотын МАН даргагүй бүтэн жил явчихсан байгаа юм. Ц.Сандуй ажлаа өгөхдөө Хотын МАН-ын хорооны тэргүүлэгчдийг хуралдуулаад Хотын дарга Су.Батболдод үүрэг гүйцэтгүүлэхээр...

Су.Батболд Ерөнхий сайдын үүргийг "нохой хуцсан чинээ" тоогоогүйгээр үл барам Үндсэн хууль зөрчжээ

Өнгөрсөн сарын 19-нд Улсын онцгой комиссын хуралдаан болсон билээ. Уг хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Наймдугаар сарын 1 гэхэд төрийн алба бүрэн...