“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Эх орныхоо өнцөг булан бүрд суугаа монгол ахан дүүсдээ, дэлхий даяар тархан суугаа эрх чөлөөт Монгол Улсын иргэн Танд шинэ, ардчилсан Үндсэн хуулийн өдрийн 34 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Ардын Их Хурлын 430 депутат 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төр улсын оршин тогтнохуйн баталгаа, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт ардчилсан нийгмийн гэрээ болсон Монгол Улсын Үндсэн хуулиа улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, эв санал, хүсэл эрмэлзэлд нэгдэн тунхаглан баталсан билээ.

Үндсэн хууль бол иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын үндсэн эрхүүд, үндсэн зарчмууд, үнэт зүйлсийг өөртөө бүрнээ цогцлоон шингээсэн, хүн бүр эрх чөлөөтэй, хуулийн өмнө эрх тэгш байх, засгийн эрх гагцхүү ард түмний гарт байх, төр, ард түмний итгэлцлийн эрхэм дээд илэрхийлэл болсон баримт бичиг юм.   

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд тунхаглан заасан иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг сахин хамгаалах нь ард түмний эрхэм дээд шийдвэр, сонголтоор бүрэлдсэн Улсын Их Хурлын эн тэргүүний үүрэг. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх нь нэг талаас тусгаар тогтнол, чөлөөт нийгмийн замыг сонгосны түүх, нөгөө талаас хүний эрхийг сахин хамгаалахын төлөө хийх ажил, шийдэх асуудлаа тунгаан хэлэлцэхийн утга учир юм. "Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-өө тэмдэглэхийн үр шим хүн бүр, хэн бүхэн төрөхөд цуг заяасан жам ёсны эрхээ нандигнан хамгаалах мэдлэгээ ахиулж, мэдрэмжээ дээшлүүлэхэд оршдог. Учир нь улсын эрх бол иргэний эрх. Хүний эрх бол хүн Таны эрх юм.

Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 34 жилийн ойг тэмдэглэхдээ, эх орны ирээдүйн эзэд болсон хүүхдийн эрх, өнөөдрөөс илүү маргаашийг өөрсдийн гараар бүтээх эдийн засгийн эрх, эрх чөлөөг онцгойлон авч үзэж байна.  

Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг учир эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Хүүхдийн эрхийг хамгаалахгүйгээр хүний эрхийг хамгаалах тухай хөндөх боломжгүй. Та бидний ажил, мэргэжил, амьдран суугаа газар нутаг, хувийн сонирхол хоорондоо өөр боловч үр хүүхдүүдээ эсэн энх, эрүүл саруул, ээлтэй аюулгүй орчинд өсгөн торниулах, эрдэм боловсролтой, дэлхийн монгол хүн болгож, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хүсэл сонирхлоороо нэгэн цул юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т “…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР ХАМГААЛНА” хэмээн тунхаглан заасан байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдсэн хэдий ч хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй байна. Монголын энхрий үрс зүрх шимшрүүлсэн ноцтой гэмт хэргүүдийн хохирогч болсоор байгаа нь биднээс илүү үүрэг хариуцлага, үр дүнг нэхэж байна. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүрийн илтгэлдээ онцлон анхааруулсаар ирсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, ахуйн осол, зөрчил, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт бүрийн цаана энхрий үрсийн урссан нулимс бий. Аврал эрж, айж зовсон гэмгүй олон хүүхдийн гуниг дүүрэн харц бий. Алдрай жаахан хүүхдүүдийн алдарсан амь, хохирсон эрүүл мэнд, булаагдсан ирээдүй бий.

Хамгаалж чадаагүй хоцорсон, хаягаар нь хүрээгүй хөшүүн хойрго тусламж, үйлчилгээ, хууль тогтоомжийн хагас хугас хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаагүй, хангалтгүй хамтын ажиллагаа, хайр энэрэл дутсан хайнга буруу хандлага, хариуцлагын хохирогч нь хүүхэд болсоор байна.

Улсын Их Хурал 2023 онд 8.0 тэрбум, 2024 онд 14 тэрбум, 2025 онд 20 тэрбум төгрөг болгон жилээс жилд хүүхэд хамгаалалд зориулах татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгийг өсгөн нэмж, төсөвлөн баталсаар ирсэн боловч, эзнээ олоогүй, үр өгөөжгүй, зориулалтаараа зарцуулагдаагүй санхүүгийн зөрчил дагуулсан алдаа дутагдал илэрсээр байна. Олон улсын байгууллагуудын хандив, тусламжийн үр өгөөжийг ч бууруулж байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхлээд бүтэн жил болж байна. Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 журмаас эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн салбарт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад зориулах 14 журмыг өдий хүртэл батлаагүй байна. Хүний хүслийг хяссан хүнд суртлын дүрэм, журам зохиохдоо нүх цоорхой олж, өндөр хурд гаргадаг шигээ Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх журмуудыг түргэн шуурхай батлахыг Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ дагуу хатуу шаардаж, хараа хяналт тавих болно гэдгийг онцлон анхааруулъя.

Хүүхэд хамгаалах түр байр байгуулах хөрөнгө мөнгийг баталж, шийдээгүй зургаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг төрийн хууль, хүүхдийн эрхийн өмнө хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг онцлон анхааруулж байна. 

Улсын Их Хурал 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарах жил болгоно. Хүүхдийн төлөө “За” гэж хоосон хэлэх биш, хүүхдийн төлөө заавал хийх жил болгоно.

Улсын Их Хурлын хаврын чуулганаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эн тэргүүнд хэлэлцэн батална. Улсын Их Хурал хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь энэхүү хуулийн хэрэгжилтийг "амилуулна". Хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг төслийг шуурхай хэлэлцэж батлах болно. Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болно.

Улсын Их Хурал 2023 онд “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 35 дугаар тогтоолыг баталсан. Гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр заасан боловч хэрэгжилт мөн хангалтгүй байна. Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог уг үндсээр нь эргэн харахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, олон улсын жишгийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан, түр хамгаалах байруудыг жишиг, стандартын дагуу барьж, байгуулах болно. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай албыг байгуулан ажиллах ч шаардлага үүслээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 34 жилийн ойг тохиолдуулан иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг хүлж багласан чөдөр тушааг тайлах "Чөлөөлье" санаачилгын талаар онцолж байна. Улсын Их Хурлын даргын хувьд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүндрэлээс, хүнд суртлын гох дэгээг тайлах "Чөлөөлье" санаачилга боловсруулан дэвшүүлж, төрийн бодлогын түвшинд бодит ажил хэрэг болгож эхэлсэн. 

Зөвшөөрөл нэртэй хориглолт, авилгын хөрс тэжээл болсон хүнд суртлын чөдөр тушаанаас хүний хийж бүтээх хүсэл мөрөөдөл, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх замыг элдэв саад тээгээс чөлөөлөх болно. Иргэн, компани, хуулийн этгээд “хориглоогүй л бол шууд зөвшөөрөгдөж”, бизнесийн 30 гаруй төрлийн үйл ажиллагааг төрийн шийдвэр хүлээлгүйгээр шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуульчлан нээх болно.

Алтан нарны илч, гэрлийг хүртэл алга дарам цаасаар хаасан 15 шат дамжлага, сэргээгдэх эрчим хүчээ төвийн шугамд хүнд сурталгүй нийлүүлэх замыг чөлөөллөө.

Улсын Их Хурлын албан ёсны d.parliament.mn цахим талбарт хиймэл оюун ухааны дүн шинжилгээний цэсийг нэмлээ. Хүссэн хэн бүхэн гар утсаа ганц, хоёр товшоод өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хязгаарлах, зөрчих эсэхийг иргэд өөрсдөө, олуулаа хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашиглан эрх чөлөөгөө хамгаалах бололцоог нээлээ.  

Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахад биш хамгаалахад оршдог. Энэ бол Үндсэн хуулийн амин сүнс. Тодруулан хэлбэл, Үндсэн хууль иргэнээ төрөөс хамгаалдаг. “Чөлөөлье” санаачилга бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүсэлтэй юм.

Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш. Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхдүүд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа, төр, иргэний хоорондын итгэлцэл, нийгмийн гэрээ юм.

Иргэн Танд Монгол Улсын Үндсэн хуулийг баталсны түүхт ойн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 

Эрх чөлөөний наран иргэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо

    Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

    Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

    Улаанбаатарын хамгийн романтик болзоог хаана хийх вэ?

    БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав

    Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм

    “IT PARK 2.0 – “ Бүтээн байгуулалтын жил”- ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа.

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ

    Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

    Цагаан сарын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байхыг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайдаас даалгажээ

    Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

    Улаанбурханы 15 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв

    "Эрдэнэс тавантолгой" ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

    Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

    Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

    Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна

    Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

    Э.БАТШУГАР: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна

    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

    А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай

    "УБДС" ТӨХК-нийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ДР.Обрущанский Борбалатай уулзалт хийлээ

    Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

    УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

    Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хэлэлцэж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа