• 29
  • 2748

Үйлчилгээний доголдолтой Сайн электроникс ард түмнийг “ШУЛЖ” байна

Үйлчилгээний доголдолтой Сайн электроникс ард түмнийг “ШУЛЖ” байна

Ард түмэнд онлайн түргэн шуурхай электрон барааны зээл олгодог гэх нэрээрээ олны итгэлийг олоод авсан Сайн Интернэшнл ХХК -ийн  “Сайн электроникс”  дэлгүүр нь  ард иргэдийн итгэл дээр тоглолт хийн, дарамт үүсгэн үйлчлүүлэгчээ  хүндлэхгүй байдал нь хэрээс хэтэрчээ. Манай редакцад тухайн байгууллагад гомдол гаргах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Иймээс “Sain elictronics”-ийн бодит байдлыг бид сурвалжлан хүргэе.

Нэгдүгээр сарын 17-ны өдөр бараа худалдаж авах захиалга өгөхөөр Sain Electronics”-ийн пэйж хуудас / https://www.facebook.com/eSain.mn/ / хандаж сонирхож буй бараа дор өөрийн дугаараа үлдээлээ..

 Төд удалгүй мэдээллийн ажилтан холбогдлоо..

Sain: Сайн байна уу? Та шалгуураа хангасан байна. Манай үйлчилгээний төв дээр ирж бараагаа авна уу? гэнэ.

Зээлдэгч: Ямар шалгуураар хангачихав бараагаа авч болно гэж үү?

Sain: Тэгэлгүй яахав болно. Та 10 минутын дотор шийдүүлээд авах боломжтой

Зээлдэгч: Ямар бичиг баримт авч очих вэ?

Sain: Та ганцхан иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л болно.

Зээлдэгч: Хэд хүртэлх ажиллах вэ? Би 6 цагт очиж болох уу? Хэр уддаг вэ?

Sain: Бололгүй яахав. Бид 9 хүртэлх ажиллана. Таны зээлийг 10 минутад шийдээд өгнө.

Хэмээн хэний ч сэтгэлд нар гийх хариулт өгнө. Үүнийг сонсон хүн бүр талбайн урд байрлах “Sain elictronics”-ийн зээлийн төв дээр яг цагтаа гозойгоод зогсоно.

 

 

Гэтэл миний төсөөлж байснаас маш хүнд нөхцөл хүлээж байлаа. Яг л түм бужигнаж, бум бужигнах газар гэдэг нь энэ байлаа. Тэнд халдвар хамгаалалтын дүрэм журам огтооосоо үйлчилж байгаа юм алга. Хоёр метрийн зайтаа зогсох битгий хэл хүн орох зайгүй оочертой харагдана. 

Би зээлдэгч хүний үүднээс дотроос бүгдийг судлах ажилдаа оров.

За тэгээд мэдээллийн ажилтны хэлснээр 10 минут болоод л бараагаа авах өнөөх газар нь нэг хүнд  30 минутаас дээш хугацаа зарцуулна. 18 цагт ирсэн миний бие 18:30 минутад мэргэжилтэн дээр очлоо. За тэгээд бараагаа сонголоо. Дараа нь анкет бөглөж банкруу нэвтрэн сүүлийн 6 сарын гүйлгээний дүнг хараад хэвлээд авлаа.

-За боллоо та хоёр давхарт гаран ББСБ-д материалаа аваачиж өгөөд бараагаа авах паданаа авна гэлээ. Ингээд 19 цаг 30 минут болов.

Тэр үед өнөөдөр бараа авах өнгөрч байгаа юм байна даа гэсэн бодол шууд толгойд орж ирэв.

За тэгээд хоёр давхарт ББСБ-д оочирлож байгаа хүмүүс нь бас л бужигнана. Яасан газар гэхээр гэж дуу алдахаар... Өнөөх ББСБ–ыг олтол та хүлээж бай гээд 40 минут боллоо. Цагаа хартал 20 цаг аль хэдийнээ өнгөрсөн байлаа. 21 цаг хүртэл бараа олгох учир та амжина. Энд байгаа хүмүүсийг бүгдийг нь тооцоолоод ажиллана гэв. За нэгэнт хүлээснийх хүлээлгүй л яахав.

21 цаг болохын өмнөх нь одоо л нэг дуудаж байна. Ортол та боломжгүй юм байна гэлээ. 3 цаг хүлээсний эцэст ийм хариу сонсов. Яагаад гэж асуухад. Таны мэргэжилтэн буруу шивэлт хийсэн байна. Та дахин засаад ирнэ үү? гэлээ.

Ээ бурхан минь гэж тэсвэр тэвчээр алдагдах үйлчлүүлэгч нь надаар дуусаагүй бололтой. Энэ тэнд л асуудал, хямарсан хүмүүс...

Эргээд мэргэжилтэн дээр очтол өөрийгөө зөвтгөж байх нь ээ. Албаны дарга нь ирж манай ажилтны буруу байна та маргааш шууд ирээд аваарай. Бид тантай холбогдох болно гэлээ. Бид бүгдийг бэлэн болгоё хэмээн уучлалт гуйлаа.

Мэдээж би сурвалжилгынхаа үр дүнг харахын тулд ирэлгүй яахав.

Маргааш нь буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр би өдрийн 15 цагт өнөөх газар руугаа ярилаа. Надруу залгана гэсэн алга болсон учир залгалаа. Шүүлгүүлэхэд таны материал бэлэн болсон байна. Та ажлаа тараад ирээд авчих гэлээ. За тэгээд ажлаа тараад өнөөх 18 цагтаа яваад очлоо. Миний өмнө сууж байсан эхнэр, нөхөр хоёр мэргэжилтэн рүү цаг зав, явдал чирэгдэл энэ тэр гээд бөөн хэрүүл болцгоож байв.

Түүний дараа  мэргэжилтэн маань ирэн “Бүгд бэлэн та ББСБ-руу ороод шүүлгүүлээд паданаа аваарай” гэлээ. Өнөөх үйлдэл нь яг давтагдаж байна. За яваад ортол та боломжгүй юм байна. Банкны хуулганы гүйлгээний утгууд гарч ирээгүй байна гэлээ.  “Цалинтай гэж нотлох” юу ч алга. Мэргэжилтэн буруу хэвлэсэн байна” гэлээ.

Одоо тэгээд яах уу? Худлаа болсон уу? ийм зүйл дээр дахиад ирмээргүй байна гээд өчигдөр болсон зүйл, учир явдлаа хэллээ.  Бид ББСБ болохоор "Сайн электроникс"-тай огт хамаагүй. Бидэнд ч бас маш их төвөг удаж байна. Ажлаа мэдэхгүй бидний ажилд чирэгдэл учруулж үйлчлүүлэгчид бидэнд уурлаад байгаа. Бидний буруу учир би таныг оруулаад өгье гэлээ. За тэгээд паданаа аваад бараагаа авч болно гэхээр нь одоо л боллоо доо гээд бараа авах гэтэл хана дагаад зогссон 30 орчим хүний ард очлоо. Тухайн үед 19 цаг 30 минут болж байлаа.

Оочирлож байх зуураа иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн 1:

Бид зээл хийж байгаа ч гэсэн хүн шүү дээ. Эд нар бид нартай арай л дураараа харьцах юм аа. Хэд, хэд буцаана. Мэдээллээ буруу өгнө. Би нялх хүүхэдтэйгээ явж байна. Энд ирээд 3 цаг гаран болж байна. Үнэхээр асуудалтай гэж толгойгоо сэгсрэн хүүхдээ тэврэн зогсож байгаа эмэгтэй...

Иргэн 2:

Би 2 саяын үнийн дүнтэй бараа зээлдэж байна. Бараа олгодог газар нь ганцхан байх юм. Ангилаад түргэн шуурхай үйлчилж болдоггүй юм байхдаа. Хоёр удаа ирж байна. Өчигдөр дансны хуулгыг гаргахдаа буруу гаргасан гэх шалтгаанаар хойшлуулаад өнөөдөр ирсэн. Бид ирэхдээ банкныхаа хуулгыг аваад ирж болох зүйл шүү дээ. Ажлаа мэдэхгүй, ажилдаа дарагдсан байж байж сүртэй реклам хийнэ. Энэ рекламаа зогсоох хэрэгтэй шүү дээ. Ард иргэдэд чирэгдэл учруулан барин зээл авахуулах ямар ч хэрэггүй шүү дээ. Би чирэгдэлгүй байх гэж бодон Сайншандаас зорин ирсэн хүн. Холоос зорьж ирсэн болохоороо л тэвчиж байна даа

Иргэн 3:

Зээлээ зүгээр ч өгчихгүй бас дээр нь шимтгэл, маягтын хураамж гэж мөнгө хураана. Яасан газар гэхээр иргэдэд чирэгдэл учруулж, шулж байдаг байна аа. Нэгэнт л хүлээсэн хойно авахаас яахав гээд л зогсож байна. Анх мэдээллийн ажилтан нь залгахад та шалгуурт тэнцлээ гэхэд нь яаж шалгасан юм бол гэж их гайхсан. Facebook зургыг хараад тэнцүүлчих юм байх даа л гэж бодсон./Инээв/ "Sain elictronics"-ийн үнэ төрхийг зээлдэгчид хэллээ. Тэнд хүлээж байгаа хүмүүс бүгд л ийм сэтгэгдэлтэй.

Миний оочир ирэх дөхлөө яг 21 цаг боллоо. Тэгэхээр би нийтдээ 1 цаг 30 минут яс зогссон гэсэн үг. Тэнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэдтэйгээ яваа гээд олон хүмүүс байгааг хараад би ч залуу хүн байна даа гээд тоохгүй л зогсоно

Зарим хүмүүсийг барааг гаргаж өгөх агуулах нь хаасан байна гэж ажилтан гаднаас орж ирээд хэлээд авлаа. Гэтэл өдөржин хүлээсэн хүмүүс уурлалгүй л яахав. Бөөн хэрүүл боллоо.

Би ч бараагаа авахаар орлоо. Та барааны үнийн нэг хувийн шимтгэлийг төлнө үү гээд пост машин гаргаж ирээд 20.000  төгрөг, мөн тэмдэгтийн хураамж гээд 4.000 төгрөг нийт 24000 төгрөг зураад авлаа. Энэ талаар хэлээгүй шүү дээ гэхэд ийм л байдаг шүү дээ гэнэ. Зарим нь өдөржин оочерлоод авахын даваан дээр шимтгэл төлөх мөнгөгүй байж байх жишээтэй. Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй заавал картаар гэнэ гээд дахиад асуудал үүснэ. Би  бараагаа авч яг 21 цагт боллоо. Миний хойно хориод хүн үлдлээ. Тэд нарт үйлчилж амжих болов уу? гэсэн харцтайгаа гараад явлаа... Ийм маягтай хоёр өдрийн турш цагаа гарган байж нэг бараа авлаа.

Сайн Интернэшнл ХХК -ийн “Сайн электроникс” гэх онлайн цахилгаан барааны дэлгүүр нь ажлаа мэддэггүй хүмүүсээр дүүрсэн, ард түмний тэсвэр тэвчээр стрессийн дээд цэгт хүргэн бараа олгохоос гадна иргэд авсан барааныхаа хүүг төлөх гэрээ хийхийн хажуугаар авах барааны нэг хувийн шимтгэлийг авч, маягтын хураамж гэх мөнгийг авч өдөрт хэдэн зуун үйлчлүүлэгчээс сул мөнгө авч иргэдийг шулж байгаа газрын толгой цохиж яваа газар бол яахын аргагүй“Сайн электроникс” дэлгүүр  юм.

Үйлчилгээний догогдолтой “Сайн электроникс” иргэдийг мөнгөнөөс бага, багаар “Шулж ” иргэдийг дарамтад оруулж байна.

Өнөөдөр ард иргэд тухайн бараагаа бэлнээр авах мөнгөгүй, авсан цалин нь хүрэлцэхгүй байгаа энэ үед иргэдэд тодорхой нөхцөлтэйгээр зээлдүүлж байгаа нь саашаалтаа ч тэд бол хүн. Танай байгууллагын үйлчилүүлэгч, тэд мөнгөө төлдөг, хүүгээ төлдөг баян ард түмэн. Гэтэл тэднийг үл тоосон уг байгууллагын ажилчид болон удирдах албаны хүмүүст анхааруулахад иргэдийн санэл, гомдлыг бид уламжлан хүргүүлнэ,

Иргэд зөв зохистой үйлчилүүлэхийг уг сурвалжлагынхаа эхэнд мэдээлж байна. Үргэлжлэл бий...

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 6 Зөв 0 4 Буруу 0 Воов 1 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 25
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Ter zarj bga Realmegiin utas ni gaduur 850000 gej bnlee. Megtel edniih 1.6saya. Awah baraagaa gaduur sain sudalj bj awahgui bol 2 dahin nugalsan uneer baraagaa zardag yum bnlee..

  • Зочин - 7 сар өмнө

    Estoi butehgui gazar.

  • Зочин - 7 сар өмнө

    Estoi shulaach gazar.

  • Иргэн Б - 8 сар өмнө

    Ugaasaa l iim chiregdeltei bh bi argagui shuudee olon ajilchid avch 6sar bolgood l haldag ternees udaan ajilsan ajiltan saind bol hovor udirdah alban tushaaltan bish bol tsalin sain ogdog ch ajilaas genet ni shaltgaangui haldag tgd hunii noots ni zaaval ooriin huselteer gsn orgodol bichuulch avdag . Say 11 -12 sard bol 20-30 ajiltan ohin yamar ch undeslelgui halsan.

  • иргэн - 8 сар өмнө

    Ямар ч халдвар хамгааллын дэглэм байхгүй. Бөөн хүн. тэндээс л халдвар авах магадлалтай. Аймар газар.

  • Манайх байнга хэрэгтэй бараагаа сайнаас очиж авдаг бидний хувьд асуудал гарсан тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй өглөө очоод гэрээгээ хийхэд орой нь манай хөргөгч шууд хүргэлтээр гэрт ирдэг.Нэг байгууллагын нэр төрд юмыг ганцхан талаас нь хардаг ажилаа мэдэхгүй сэтгүүлч яаж сэвтүүлэх бол гэж бодохгүй бну?? Өнөөдөр монголын нийгэм яаг үнэндээ энэ хэдэн хувийн байгууллага дээр тогтож байгаа бусуу??? Төрөөс ямарч дэмжлэг хүсдэггүй нэг компани та хэдийн бичсэн энэ мэдээгээс болоод хичнээн их алдагдал хүлээх болоо??? Энийг бичиж байгаа сэтгүүлч мөн төр.мн ний хамт олон тэр олон хүнийг sain llc шиг цалинжуулаад татвар төлж чадах уу л гэдэг байна ш дээ энэ мэдээ бас бус танай мэдээг уншаад бхд дандаа нэш талыг харсан мэдээлэл тавьдаг юм байна сэтгүүлзүйн салбар нэг улсын хөгжилд ямар их нөлөөлдөг гэдгийг эрх биш мэддэг л баймаар юм.Нэг байгууллагын улыг шагайж тандалт хийж байхаар нийгэмджэ хэрэгтэй мэдээ гаргамаар юм.

  • Зочин - 8 сар өмнө

    Hogiin gazar.

  • 8 сар өмнө

    Ганц тань дээр асуудал гараагүй гээд бусд нь асуудалгүй гэсэн үг бишэшдээ.Өөрөө жинхэнэ нэг талаас хараад байгаан бишүү.

    8 сар өмнө

    mongolchud ymar goy medeeg harah bish.Vneng l helsen bna le...sain ch bichsen bsan. Sudalgaatai. ene hvnii bichsen ymiig unshih durtai. sain setgvvlch met sanagddag. hvn hvnii oor ooriin l bodol.

    Зочин - 8 сар өмнө

    ёстой хогийн газар өдөржин нааш цааш явуулж байгаад орой нь боломжгүй болчихлоо гэж ярьдаг хамаг уур бараад хаячихсан балай газар. Эргэн тойрныхоо хүмүүст хэлмээр юм билээ. Дахин тийшээ зүглэлтгүй реклам сурталчилгаа бүр нь худлаа шүү.

  • Gantuya - 8 сар өмнө

    Ymr humuusiinh ni zeel tgej udaad bdiin be??? Manai nuhur bid 2 sainaas 3 udaagiin lising hiij bsan, odoo ch 2 ni duusaagui bgaa. Anhnii zeelee avahdaa l 2-3 tsag bolj bsan draagiin zeelnuud bol bid 2in huvid bol chiregdel uchruulj udurjin suusan ym bol yu ch bgaaguiee, bi bodohdoo hun huniihee zeeliin medeelleese bolood sudlahad jaahan hugatsaa shaardaad bdiin boluu? Manai ger buliin huvid bol niigmiin daatgal tulduggui hernee zeel avchdag blhoor edniih ih dajgui sanagddag. Bi ter shimtgel etriin mungiig ni bolohoor ulsad tamga temdeg ashiglasnii tulbur gj ugaasaa tushaadag mungun temdegtee avch bgaa bh gj bodood bdiishde, ugui um bhdaa? Ymr ch bsan neeeh chiregdel uchruulj bgaagui blhoor ene medeend bol itgehgui l bna..

  • Зочин - 8 сар өмнө

    хэрэгцээ гарсан үед хэрэгцэээг минь хангаж өгсөн. хүн хүний зээлийн хэрэгцээ шаардлага өөр өөр байдаг гэж боддог тухайн өдөр цаг үе нь тэгж таарсан юм боловуу юмыг хоёр талаас нь нухцтай бодож байвал. Зээл нь бүтээд хэрэгцээгээ хангаж чадсан олон хүн энэ компанд талархаж байгаа гэж бодож суун инд хэн нэгнийг буруутгаж зөвтгөх гэсэнгүй.

  • Зочин - 8 сар өмнө

    Uilchilgeenii huwid tm baih ch baraa chanartai, nuhtsul bolomjiin mongolchuudiin diilenh huwi n uilchildeg ard irgediin heregtseeg hangaj chadaj bga sn l gazar gj boddog awsan humuus olon amidral ahuidaa ch heregleed ywj bga humuus zunduu bgaaashuudee olon ail geriig heregtseet baraa buteegdehuneer hangaj chadsn bha gj bodoj bn.

  • Навчаа - 8 сар өмнө

    Үнээн хогийн газар. Манайх шинэ байранд ороод гэртээ угаалгын машин авах гээд эднийхээс авах гээд очсийн. Тэгсэн 12 цагт хүрээд ир гээд очсон чинь орой 21 цаг хүртэл суусан шд. Яг одоо очоод бараагаа ав гээд. тэгсэн ББСБ нь 10 хувиа төл гээд гэнэт 500 мянган төгрөг нэхээд. тэгснээ маргааш ирээд ав гэнэ. маргааш очсон чинь таны материал дутуу бүрдсэн бна гэж авсан. Арай л үйлчилгээ муу газар. Надад үйлчилсэн сайн компьютерийн хүүхэн ажлаасаа гарсан байсан. 2 хоногийн дараа ярихад шүү дээ. Арай л бишэээ..

  • Зочин - 8 сар өмнө

    Jiremsen tulgar bietei namaig xaraad ta suuj bai gd asuudliig min doroo l shiidej ogson xarinch setgel xanamj ondor bgaa shvv bayrlalaa.#Sain.

  • Зочин - 8 сар өмнө

    Эрэлт их байвал оочер дараалал их байх нь ойлгомжтой юм биш үү. Харин ч дажгүй санагдсан. Ажлаа тараад авчихаж болж байна шүү дээ. Ажлын цагаар хөөцөлдөж амжихгүй байхад.

  • Зочин - 8 сар өмнө

    ..

  • түмээ - 8 сар өмнө

    Ёстой мангар газар. удирдлууд нь ямар хүмүүс байдаг юм..

  • Зоригт - 8 сар өмнө

    Барааны хувьд харин ч дажгүй шд кк.

  • Зочин - 8 сар өмнө

    Хаавал таарна дампуу газар..

  • Зочин - 8 сар өмнө

    Хамгийн гол нь тэмдэгтийн хураамж 4000 гэлээ. Зээлийн байгууллага тэмдэгтийн хураамж авах эрхгүй. Энэ чинь тусдаа хуулиар зохицуулдаг харилцаа.

  • 8 сар өмнө

    naa chin bank busaas n awdiin blee.

    Цэнджав - 8 сар өмнө

    Сайн электроникийн бараа маш муу үнэ маш өндөр хураамж авна 2015 оноос эхлээд авлаа одоо угаалгын машин эвдэрсэн багтаамж энэ муу дандаа муу бараагаа өгнө.

  • Новш гэж - 8 сар өмнө

    Хүүеээ. дансны хуулга авчир гэж хэлээгүй байж шууд өөрсдийнхөө компьютераар та ороод эндээс дансны хуулгааа гаргачих гэж авсан. Юу гэсэн үг. хувийн мэдээлэл, банкны мээдэлэл алдагдаад байна шд..

  • Үнэхэээр лалрын газар бнлэээ дуудаж дуудаж бснааа очингуут дуудаад бсан хүнэн утсаа авахгү алга болоош таны материалыг бэлдцэн та ирээл гарын үсгээ зураал ав2 гээл бсан тэгээд очоод 4цаг хүлээвээ та нар ажил алсан энэ тэр гэсэн чинь наана чинь ямар юм нь үглээд бган за тийшээ суулгачих гэж хариуцаж бгаа менежр нь хэлж бнлээшд бүүр аймар нь тэгээд за 4цаг хүлээсиймда эцэсийн үзий гэж бодоод одоохон гэснэ дахиад 30минуут хүлээчих гэхээр за чадкү би наадхы чинь авха больллоо гэд хаяд гарсан чи гараад явснаас цаг гарны дараа ирээд бараагаа ав ажил удаад нтр гэж шааж бнлээ гөлөгнүүд!!!.

  • Мөнхнэмэх - 8 сар өмнө

    Наад олон хүндрэл дээр нэмээд иргэний үнэмлэх санаатай мартуулаад оёиаоор тэр алга гээд бас бөөн чирэгдэл утас нь дандаа агуулахын муу утасууд гологдолууд.

  • 8 сар өмнө

    utasnii chanar ch ene gazraas hamaarahgui bhdaa tsaad gazar n l asuudaltai uildweriin gemteltei l b gsn ug.

    Nar - 8 сар өмнө

    Boon ym bolj awsan utasniih n chihewch ardapter 2g ogoogui Tuhain uydee anzaaralgui awchihaad gertee ireed asuudal bi tand ogson gd bdgiim blee.

  • аөа - 8 сар өмнө

    Гай болоод зүгээр лайк дарчихсан чинь утасдаад ирээ гээд байхаар нь нэг юм сонгоод сонирхоод очсон чинь сонгосон бараа маань байхгүй харин захиалж болно тэр нь хэзээ ч ирэх юм бүү мэд тэгсэнээ өөр бараа шахах гээд бүтэхгүй газар бсан шууд больсон тэгсэн дараа нь өөр ажилтанууд нь утасдаад л ирээч гээд бүтэхгүй газар..

  • Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ

    Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

    "УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр улайрч байна” гэв

    Агаарын тээврийн либерачлалд анхаарч, аюулгүй ажиллагааг шаардаж ажиллана

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа МОНГОЛ, ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД НАР онцлов

    Монгол улс, ОХУ-ын засгийн газар хоорондын комисс тээврийн ажлын хэсгийн ээлжит 17-р хуралдаан Москва хотноо боллоо

    Б.Өлзийбаяр: Төрийн банкны хувьцааг хамгийн найдвартай гэж хэлж чадна

    Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав

    Буриад, Тува иргэдийг Монголд суурьшуулах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллана” гэв

    С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээний эхний үр дүнгүүд гарч эхэллээ

    Р.Дагдан дарга аа! Айлын махыг өмхийрүүлсэн хохирлыг УБЦТС төлөх үү!

    Эхний "Өргөө Цэцэрлэг"-ийг ашиглалтад орууллаа

    ОУЦХБ-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал (ITU PP-22) Румын улсын Бухарест хотноо эхэллээ

    Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

    Улаанбаатарт 16 хэм дулаан, өдөртөө бага зэргийн бороо орно

    Орон нутгийн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарынхан хуралдлаа

    “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь “ сэдэвт дээд хэмжээний чуулга болно

    С.Тунгалагтамир: Байгууллагууд Ахмадын сан байгуулж, Тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө гаргах нь чухал ач холбогдолтой

    Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

    Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

    Булангийн Шанд өртөөний ойролцоо 17 вагон бүхий галт тэрэг замын хажуу руу унаж, осолджээ

    АИ-92 автобензиний 22 хоногийн хэвийн нөөцтэй

    Нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй гарчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

    Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийллээ

    Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна

    Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна

    Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна