Монголын алдарт Jazz дуучин Э.Оюундарь ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр “Dear Ladies” тоглолтоо хийх гэж байна.
Тэрээр дэлхийн алдарт дуучдын дууг орон орны хэл дээр дуулахаас гадна төгөлдөр хуурч ээжтэйгээ хослон тансаг яруу аялгуу, тодхон үлдэх торгон дурсамжаар сэтгэлийг тань мялаахад бэлэн болжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан үзэсгэлэнт эхнэр, дурлалт бүсгүй, найз охид бүсгүйчүүд, энхрий хайрт охидоо баярлуулан дэлхийн үе үеийн алдарт дуучдын дууг өвөрмөц донж, хүчирхэг бөгөөд уянгалаг дуу хоолойгоор сонсох алтан боломжийг бүү алдаарай.
Тоглолт 2023 оны 03 дугаар сарын 08-ны 19:00 цагт Улаанбаатар хотноо Зайсан дахь Буган Халиун ресторанд болох бөгөөд баярын зууш, хоол, вино, дессерт бүгд бэлэн.
“Dear Ladies” music night-д тавтай морил.
Холбогдох дугаар: 9810-3333, 9811-2222
© 2013-2021