PHEV хувилбарыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаж эхлэх ч 34 мянган доллараас дээш үнээр урьдчилсан захиалга авч эхэлсэн талаар IXBT.com мэдээлсэн байна.
Toyota Prius (PHEV) шинэ хувилбар нь хоёр литрийн дотоод шаталтын бензин хөдөлгүүр, цахилгаан мотор, еCVT вариатор, 13,6 кВт/цаг эзлэхүүнтэй лити-ион батарейтэй аж. Нийт хүчин чадал нь 223 морины хүчтэй, 100 хүртэлх километр цаг хүртэлх хурд авахад 6,7 секунд зарцуулах гэнэ. Мөн дугуйны хэмжээнээс хамаарч 87-105 км зайг цахилгаан мотороороо туулах боломжтой юм байна.
Стандарт горимд түлшний дундаж зарцуулалт 100 километрд 3,3-3,8 литр. Үүний зэрэгцээ машины батарейнаас эрчим хүч аван бусад төхөөрөмжийг ажиллуулах боломжтой бөгөөд энэ нь байгальд зугаалах, эсвэл эрчим хүч тасалдсан үед нэн хэрэгцээтэй гэж шинжээчид онцолжээ.
© 2013-2021