Иранд 230 сургуулийн 5000 орчим сурагч охид хорджээ. Охид хордсон тохиолдол олон сарын турш үргэлжилсээр байна. Анхны тохиолдлыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд бүртгэснээс хойш олон мужид хордсон хэргүүд гарчээ.
Энэ хэргийг хэн, ямар зорилгоор үйлдсэн, охидыг хэрхэн хордуулсан нь тодорхойгүй хэвээр байгаа тул эцэг эхчүүд ихээхэн бухимдалтай байгаа юм. Энэ сарын 5-нд буюу нэг өдөрт 35 сургуулийн охид хорджээ. Олон төрлийн шинжилгээ авсан ч тэд чухам юунаас хордсоныг тогтоогоогүй. Ираны Эрүүл мэндийн яамнаас охид эмнэлэгт ирээд хэдэн цагийн дараа биеийн байдал нь дээрдэн, эмнэлгээс гарсан. Амиа алдсан тохиолдол байхгүй гэжээ.
Эрх баригчид энэ хэргийн улмаас олон мужид иргэдийг цагдан хорьсон байна.
© 2013-2021