УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг худалдаа үйлчилгээний салбарын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Найман нэрийн хүнсний дэлгүүр, жижиг ресторан эрхлэгчдийн зүгээс "Бидний эрх ашгийг хамгаалахад төр засгийн бодлого хэрэгтэй" гэдгийг хэлсээр байна. Жишээлбэл, "Хотын бүх дүүрэгт байгаа CU, GS25 сүлжээ дэлгүүр нь бизнес эрхлэгчдийг үүдээ барихад хүргэж байгаа.
Үүнд шударга өрсөлдөөн байна уу" гэх хүсэлтүүд ирж байна. Тэгэхээр бид ШӨХТГ-ыг энд дуудаад, үнэхээр тэнд шударга өрсөлдөөн алга уу, хэт их монопол байдал үүссэн үү гэдгийг анхаарах цаг болсон" гэлээ.
© 2013-2021