"Улаанбаатараас орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлэхдээ,
"Орон сууцны 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэд өнөөдрөөс эхлэн Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банканд хандаж хүсэлтээ өгөх боломжтой" гэв.
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөлд зааснаар орон нутагт ипотекийн зээл 6%-ийн хүүтэй байх бөгөөд эхний гурван жилийн хугацаанд 3%-ийн хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлэх аж.
© 2013-2021