У.Хүрэлсүх: Наурызын баярыг “Олон улсын баяр” хэмээн үзсэн нь утга учир, ач холбогдлыг нь улам нэмэгдүүлж байна

У.Хүрэлсүх: Наурызын баярыг “Олон улсын баяр” хэмээн үзсэн нь утга учир, ач холбогдлыг нь улам нэмэгдүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо. Энэ үеэр хэлсэн үгэндээ,

“Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхис болон гадаадын орнуудад амар тайван аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

   Илчит наран наашлан, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг урган төлждөг цагийн эхэн, урин хавар айлчлан ирдэг хэмээн үзэж, казах түмэн Наурыз буюу “Шинэ өдрийн баяр” хэмээн хүндэтгэн ёсолж, хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн сайхан түүхтэй билээ.

Наурыз баярыг 2009 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д анх бүртгэсэн. Түүнчлэн 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр хуралдаанаар Наурызын баярыг “Олон улсын баяр” хэмээн үзэх шийдвэр гаргасан нь энэхүү баярын утга учир, ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Манай казах түмэн хишиг буян, өлзий дэмбэрэлтэй бүхнийг жилийн эхнээс үүдэлтэй хэмээн үзэж, Наурызын баярын өглөө эртлэн босож, ургах нарандаа мэхийн ёсолж, тэнгэрийн өнгийг шинжиж, тэр жилийнхээ төлөв байдлыг тольдон ажиж, ажил үйлсээ тохируулан, ерөөл бэлгээ өргөж ирсэн өнө эртний уламжлалтай билээ.

“Санаа зөв бол заяа зөв” хэмээх монгол ардын сайхан үг бий. Манай казах түмэн эрт үеэс Наурызын баярыг угтан айл өрх, хотол түмнээрээ ажил үйлсээ гүйцээж, буруу бүхнийг тэвчин, хуучин гомдлоо тайлж, сэтгэлээ ариусган, итгэлээ тэтгэж, гэр бүл, садан төрлөөрөө хол ойроос хуран цуглаж, учран золгодог сайхан уламжлалтай.

Өргөө гэрийнхээ хойморт өтөл буурал аксакалуудаа хүндэтгэн залж, мэргэн сургаалыг нь дээдлэн сонсож, улиран одож буй жилийнхээ ололт амжилтыг дүгнэн цэгнэж, угтан ирж буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл бэлгээ өргөдөг эртний сайхан заншилтай.

Энэхүү баярын өдөр казах түмэн маань морь уралдуулж, тулам булаалдаж, үе тэнгийн залуус хөгжилдөн наадаж, “Жороо хар” бүжгээ бүжин баярлаж, өв соёл, үүх түүхээрээ бахархдаг билээ.

   Та бүхэн урин хавартай учран золгож буй баярын энэ өдрөө эдийн дээдээр гоёж, идээний дээжээ хүртэж, үгийн сайныг ерөөн хэлэлцэж, ахас ихсээ хүндлэн дээдэлж, өргөн олноороо цэнгэн наадаж, өв соёл, үнэт зүйлсээ үр хойчдоо өвлүүлэн үлдээж, заан сургаж буйг харахад сайхан байна.

Он цагийг өртөөлөн уламжилж ирсэн энэ сайхан баярын өдөр амжилт бүтээл, ажил үйлсээрээ түмэн олондоо хүндлэгдэж, төр улсдаа үнэлэгдэн Монгол төрийн эрхэм дээд шагнал хүртсэн алдартнууд Та бүхний дундаас олноороо төрөн гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Та бүхний үе үеийн үлгэр дуурайл болсон алдар гавьяатнуудын бахдам түүх, бахархам амжилтыг залуу хойч үе залгамжлан үргэлжлүүлж, эх орон, ард түмэндээ эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрөөрөө онцгой хувь нэмэр оруулна гэдэгт Төрийн тэргүүн итгэл төгс байна.

Аялгуут домбороо эгшиглүүлж, амтат идээгээрээ дастарханаа дүүргэж, хөөр баяраар халгин цалгиж, “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн Наурызын баяраа тэмдэглэж байгаа Та бүхэн хөх тэнгэрт халин дүүлэх хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, ажил үйлс нь Алтай Таван богд шиг сүндэрлэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • "Ах эгч нартаа баярлалаа"

    “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг боллоо

    3x3 эрэгтэй шигшээ баг унгарыг 21:19 харьцаатайгаар хожлоо

    Сайн дурын 100 ажилтан хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгч байна

    “Эрүүл Монгол Хүн” үндэсний фестиваль болов

    Өнөөдөр цагийн хуваарийн дагуу ажиллах боомтууд

    Хүүхдийн баярын өдрөөр зарим чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ

    “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн зохион байгуулна

    Д.Сумъяабазар: Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотыг хамтдаа бүтээцгээе

    ТАНИЛЦ: Өнөөдөр хаана, ямар үзвэр үзэж болох вэ

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

    Улаанбаатар 15 градус дулаан. Бороотой

    Энэ бямба гаригт нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

    Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүд хичээж ажиллахыг уриалж байна

    Нийслэлийн шилдэг сурагчид тодорлоо

    Сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцэв

    Нийтийн тээврийн зарим чиглэлд нэмэлт автобусаар үйлчилнэ

    Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа

    Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа

    Хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө

    Д.Амарбаясгалан: Дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт

    Б.Жавхлан: Нэг их наяд 825.2 тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийнэ

    Маргааш 8:00-20:00 цагт дөрвөн чиглэлд зам хаана

    Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр 7 дугаар сард ашиглалтад орно

    Монгол улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Америкийн Нэгдсэн улсын гурван талт анхдугаар уулзалт болов

    Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав

    Өмнөговьд сураггүй болсон охиныг олжээ

    Зургаан чиглэлд шөнийн автобус явна

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн удирдлагатай уулзлаа

    Түлэнхийн төвийн хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг “Монос Хүнс” ХХК тохижууллаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод  өдөртөө -11 градус хүйтэн

    Улаанбаатар хотод өдөртөө -11 градус хүйтэн