Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увс аймагт-2, өчигдөр буюу 21-нд Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт аймагт тус бүр нэг, Хэнтий аймагт 6 (үүнээс 1 хүүхэд) буюу нийт 16 иргэн малдаа явж байгаад болон автомашинтай зорчиж яваад төөрсөн сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэний амь насыг аварч, нэг иргэний цогцсыг олж, ар, гэр, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн бол Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
© 2013-2021