БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2023.03.22/ мэдээлэл хийж, Боловсролын зээлийн сангийн зээлээр дотоодын болон гадаадын их, дээд сургуульд суралцагсадын нэрсийг нийтэд ИЛ болгосноо мэдэгдсэн. Олон нийтийн зүгээс "Томчуудын хүүхдүүд л сурч байгаа биз" гэх "ХАРДЛАГА"-ыг тээгээд буй.
Тэгвэл нийтэд ИЛ болсон мэдээллээс шалгаж үзэхэд, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд охин Р.Сийлэнгээ АНУ-ын Вашингтоны их сургуульд Эрхзүйч мэргэжлээр сургажээ.
Ингэхдээ 165.8 мянган ам.долларыг "Боловсролын зээлийн сан"-гаас зээлсэн байгааг бид баримтаар дэлгэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тухайд олны анхаарлын төвд буй "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н хэрэгт холбогдож, хамгийн эхний 17 хүний дунд нэр нь толгой "ЦОХИЖ" явсан нэгэн билээ. Мөн тэрбээр МАН-тай амьдралаа холбохоос өмнө АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар ажиллаж байв.
Ардын олон хүүхэд сургалтын төлбөрөө олох гэж яаж зовдог билээ. Тэгэхэд УИХ-ын зарим гишүүн, Төрийн өндөр албан тушаалтнууд ард түмний боломжоос хулгайлсаар байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та "ХУЛГАЙЧ" гишүүддээ яаралтай хариуцлага тооцооч...
© 2013-2021