Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03:00 цагийн орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудлаас миний машиныг үл таних согтуу хүн аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс авч шалгахад 21 настай, эрэгтэй Н таксинд явж байхад нь Хөвсгөл аймгийн харьяат 29 настай, Б нь согтуурсан үедээ суудлын бүсээр хоолойг боож, толгойд нь 2 удаа цохиж, автомашиныг нь авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж, сэжигтнийг олж тогтоосон байна.
Харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
© 2013-2021