БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2023.03.22/ БЗС-гаас зээл авсан иргэдийн мэдээллийг олон нийтэд ИЛ болгосон тухайгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн өндөр албан тушаалтан, олны танил эрхмүүд, "ДУУЛИАНТ" хэргүүдэд холбогдсон этгээдүүд ээлж, дарааллаараа гарч ирсээр байна. Тухайлбал,
"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н хэрэгт холбогдон шалгагдаж явцдаа БНСУ руу ОРГОН ЗАЙЛСАН “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуульд Хүний нөөцийн удирдлагын чиглэлээр суралцжээ.
Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлж буй "ШУВУУ" ажиллагааны хүрээнд Монгол Улсад яаралтай авчрах иргэдийн тоонд багтаагаад байгаа билээ.
© 2013-2021