"Нүүрсний асуудал ярихаар л намайг холбох юм" хэмээн өөрийгөө өмөөрч байсан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР" шалгагдаж эхэлмэгцээ гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Тэрбээр өргөдлөө нэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөллөө. Санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 25 нь буюу 59.5 хувь дэмжив.
Ингээд Ж.Мөнхбат "ЖИРИЙН ИРГЭН" боллоо. Гэхдээ түүнийг дээрх хэргээр шалгахгүй байх магадлал өндөр байна. Учир нь тэрбээр шалгуулахгүйгээр гишүүнээсээ чөлөөлөгдөх ТОХИРОО хийсэн ч байх таамаг байна.
© 2013-2021