Цагдаагийн байгууллагад 2023 оны 3 дугаар сарын 23-ний өдөр "манай ах зодуулж дээрэмдүүлсэн байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Согино-Хайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс шалгахад 42 настай эрэгтэй "Б"-ын гар утас болон хэтэвчинд байсан бэлэн мөнгийг 15-28 насны А, Б, Б, О нар бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
© 2013-2021