Прокурорын байгууллага 2023 оны гуравдугаар сарын 20-24-ний өдөр мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 441 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийгарилгуулахаар харьяа байгууллагуудад гурван шаардлага хүргүүлжээ. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 20 мэдэгдэл бичсэн байна.
Тодруулбал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын гуравдугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш Г нь хоёр настай Б-г “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус сумын гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгчид тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй аж.
© 2013-2021