УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс хойш хуралдаанаар "Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал"-ыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "ЭХЭМҮТ-д хандаж байгаа хүүхдүүдийн байдал хэцүү. Ихэнх нь эмнэлгийнхээ коридорт эмчлүүлдэг. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ" хэмээн асуулт асуулаа.
Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Манай улс жилийн дөрвөн улиралтай учраас улирлын чанартай томуу, томуу төст өвчин дэгдэхээр ор хүрэлцэхгүй асуудал гардаг. Сайд болсныхоо дараа энэ асуудалд тохируулга хийх тушаал гаргасан. Ямар ч гэсэн энэ өвөл томуу, томуу төст өвчний оргил үеэр ор хүрэлцэхгүй асуудал гайгүй болсон. Ер нь Монгол Улсад орны дутагдлаас болоод, ийм асуудал гараагүй. Тухайлбал,
Манай улсын эмнэлгийн байгууллагын орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв, өндөр хөгжилтэй улс орныхоос хоёр дахин их гэсэн судалгаа гарсан. Асар уудам нутагтай учраас төв, суурин газартаа ачаалал их байна" хэмээн хариуллаа.
© 2013-2021