Анджей Дуда: Монголоос олон оюутан очиж, мэргэжил эзэмших боломжтой болж байгаа

Анджей Дуда: Монголоос олон оюутан очиж, мэргэжил эзэмших боломжтой болж байгаа

Манай улсад Төрийн айлчлал хийж буй Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн хамтаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Ноёд хатагтай нар аа, энэхүү айлчлал нь маш өндөр ач холбогдолтой. Манай улсын парламентын дээд орлогч дарга, Засгийн газрын зарим гишүүн ирсэн. 

Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Хөрөнгө оруулалтын агентлагийн дэд орлогч дарга хүрэлцэн ирлээ. Өнөөдөр бид дөрвөн гэрээнд гарын үсэг зурсан. Ирээдүйд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ. 

Ялангуяа манай сонирхлыг татаж буй салбаруудад хамтран ажиллана. Тэр дундаа уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж найдаж байна. Гарын үсэг зурсан гэрээнүүд нь хоёр улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх төсөл юм. 

Өнөөдөр бизнес форум болж байгаа бөгөөд түүнд зэс олборлох компанийн төлөөлөл ирсэн. Тэд зэс хайлуулах үйлдвэртэй учир энэ чиглэлээр монголчуудтай хамтран ажиллах боломжтой гэж найдаж байна. 

Мөн бид улс төрийн харилцааны талаар, өнөөгийн хүнд нөхцөл байдлын талаар санал солилцсон. КОВИД-19 цар тахал болон Оросын Украинд үйлдсэн түрэмгийллийн талаар санал солилцлоо. 

Монголын геополитикийн нөхцөл байдлыг бид сайн ойлгож байна. Манай Польш орон ч бас өөрийн гэсэн геополитикийн бодлоготой. Бид Монголын статусыг сайн ойлгож байгаагаа дахин нотолмоор байна.

Монголоос Украинд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг өндрөөр үнэлж байгаа. Манай улс Украинаас дүрвэгчид хүлээн авсан. Ноён ерөнхийлөгч өө, танай зүгээс ч мөн дэмжлэг үзүүлснийг сонсоход таатай байна. Украины ард түмэнд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид дахин дахин талархлаа илэрхийлмээр байна.

     Ноён ерөнхийлөгч өөрийн оронд хэрэгжүүлж буй янз бүрийн хөдөлгөөний хүрээнд хөдөөгийн хүүхдүүдэд зориулсан тусгай боловсролын хөдөлгөөнийг эхлүүлжээ. Манай хоёр орон боловсрол, шинжлэх ухааны чиглэлд хамтран ажилласан туршлагатай. Монголоос олон оюутан очиж, мэргэжил эзэмших боломжтой болж байгаа. Манай Польшийн сургуулиудад суралцан төгсвөл хамгийн сайн эмч, Элчин сайд болно гэж хэлж болно. Тэд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулах юм. 

Өнөөдөр бид нар Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээх байгаад баяртай байна. Манай улсын ЭСЯ бүрэн эрхтэй болж, Консулын үйлчилгээ бас явуулах болно. Манай улсын ЭСЯ-ыг 2021 онд сэргээснийг сонсоод баяртайгаар хүлээн авсан. 

Монгол орон бол сайхан үзэсгэлэнтэй орон. Мөн ашигт малтмалаар баян орон. Иймд эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааны боломж их бий. Манай зүгээс ховор элементийн болон онцгой чухал хэрэгцээтэй ашигт малтмалыг олборлох, хайгуул хийх, судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр сонирхож байна. Энэ тухайгаа ноён ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярилцаж, хэлэлцсэн.

      Их сургуулиудын хамтын ажиллагаа, ялангуяа байгаль орчин, ойжуулалт, цөлжилтийн талаар хамтран ажиллаж, монгол оюутнуудыг сургахад бэлэн байна. Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрийг оруулахдаа таатай байх болно.

Бизнес форум зохион байгуулагдаж буй бөгөөд ихээхэн үр дүн гарна гэж найдаж байна.

Ноён ерөнхийлөгчийг би Польш улсад урьсан. Варшаваас манай сайхан үзэсгэлэнтэй газруудыг үзнэ гэж найдаж байна. Намайг халуун дулаан, чин сэтгэлээр хүлээн авсанд дахин баярлалаа, ноён ерөнхийлөгч өө" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

    Монголын хүндийн өргөлтийн хоёр тамирчин алтан медаль хүртлээ

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар болон бусад 40 орчим асуудлыг хэлэлцэж байна

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт үргэлжилж байна

    Улаанбаатарт 20 градус дулаан. Бороо орохгүй

    Ц.Даваасүрэн: Өнөөдөр ч бүтээн байгуулалтын "буухиа" үргэлжилж байна

    Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогод АУДИТ хийнэ

    “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна

    Махны үнэ зогсолтгүй ӨСӨЖ байна. Х.Болорчулуун та "АМЬД УУ?"

    Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

    111 байршилд зөвшөөрөлгүй барьсан 8,771 метр хашааг буулгахаар төлөвлөжээ

    "Талхи салхи" фестивал энэ сарын 10-нд "Чингисийн хүрээ" цогцолборт болно

    Дэлхийн 169 орны 388 сая хүүхэд сургуулийн үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг

    “ICT Expo 2023” зургаадугаар сарын 9-11-нд болно

    ЭЗБХ: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    "Дуут дохио"-гоор НҮҮН ШИЛЖИХ дадлага сургуулилалтыг энэ сарын 8-ны 16:00 цагт зохион байгуулна

    Ж.Ганбаатар улсын төсвийн 402.9 сая төгрөгөөр яамандаа "УРСГАЛ ЗАСВАР" хийлгэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

    Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас эрүүгийн хэргийн нэг шүүгдэгчийг авчирлаа

    Нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийгдсэн байна

    Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн Нар Душанбегийн Татамигаас хүрэл медаль зүүлээ

    Хөгжлийн банк дээр шууд борлуулахад бэлэн болсон 6,1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгө байна

    ГХЯ: Монгол улсын иргэн "М"нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн

    “Азын” 12 дугаар зарсан ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ

    Гэр бүлийн маргааны улмаас сураггүй байсан иргэний цогцсыг нуураас олжээ

    Хилс хэргээр 21 жил ял шалгагдсан иргэн төрөөс 500 сая төгрөг нэхэмжилжээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр хэлэлцлээ

    Нээлттэй өдөрлөгөөр 200 гаруй иргэнийг ажлын байранд зуучиллаа

    ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

    Улаанбаатарт 21 градус дулаан. Бороо орохгүй

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна