Катарын нийслэл Доха хотод энэ сарын 7-14-ний хооронд болох Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох Монголын шигшээ багийн эхний ээлж өнөөдөр /2023.05.02/ эх орноосоо мордов. Дохагийн татамид Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингээ давхарлаад байгаа юм.
Монголын жүдочид эрэгтэйчүүд 1973, эмэгтэйчүүд 1995 онд дэлхийн шилдгүүдтэй анх өрсөлдснөөс хойш 5 алт, 4 мөнгө, 18 хүрэл, нийт 27 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
ДАШТ-д хүч үзэх Монголын жүдочид:
Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд
66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
-73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
-81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир
-90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Батхуягийн Гончигсүрэн
+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэй -48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
-52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
-57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
-70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ
-78 кг: Отгонбаярын Хүслэн
+78 кг: Амарсайханы Адъяасүрэн
© 2013-2021