Монголын ширээний теннисийн холбоо (МШТХ)-ноос Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд хүрээнд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Зуунмод суманд зохион байгуулжээ.
МШТХ-ны улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа таван настай охид өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг “Итгэлт” ББСБ 15 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон байна. Тус тэмцээнд "Бамбар" клубын тамирчин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Мэргэний шавь С.Индра түрүүлж, алтан медаль, 10 сая төгрөгөөр шагнуулжээ.
© 2013-2021