Монгол улсын иргэдийн аялах тоон үзүүлэлт жил бүр тогтмол өсөлттэй байгаа ба өөрийн улс дотроо нэг жилийн хугацаанд багадаа нэг сая иргэн аялж, гадаад улс руу 160 мянга орчим иргэн аяллын зорилгоор зорчсон гэсэн тоон мэдээлэл байна.
Ийнхүү иргэдийн аялах хандлага нэмэгдэж буй энэ цаг үед “Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо” НҮТББ нь дотоодын аялал жуулчлалын хөгжлийг дэмжих, аялагчдын аяллын боловсролыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг аялал жуулчлалд татан оролцуулахад дэмжлэг үзүүлэх, менежментийг сайжруулах зэрэг үндсэн чиг үүрэгт ажлуудыг хийж хэрэгжүүлсээр 2015 оноос эхлэн дотоодын аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай аялах, аяллын соёл, өгөөжийг нэмэгдүүлэх, аяллаас үүдэлтэй бүхий л сөрөг нөлөөллүүдийг бууруулах, нийгэм соёлын үр өгөөжийг нэмэгдүүлэн аялагчдаар дамжуулан орон нутагт эдийн засгийн хурдацтай эргэлтийг бий болгох зорилгын хүрээнд “Улаанбаатар Травэл Экспо” аялал жуулчлалын үзэсгэлэнг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж ирсэн билээ.
Тус үзэсгэлэн нь жилээс жилд цар хүрээ нь өргөжиж 21 аймгийн төлөөллүүд зохион байгуулалттайгаар оролцож, нутгийнхаа шинэ бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээ, “эвент” арга хэмжээ, зорин очих “онцлох” газрууд, маршрут, үйлчилгээний байгууллагууд, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг бүхий л нөөц боломжуудаа олон нийтэд, аялал зохион байгуулагч тур оператор, агентуудад сурталчилан танилцуулахаас гадна дотооддоо /domesmic/ болон гадаадын олон улсад /outbound/ аялал зохион байгуулдаг тур оператор компаниуд, нислэгийн авиа компаниуд, аяллын бараа бүтээгдэхүүн худалдаалагчид үйл ажиллагаагаа сурталчилан борлуулалт хийхийн зэрэгцээ Монголчуудын аялах, очиж амрах дуртай гадаадын улс орнуудаас үйлчилгээний байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцдог болсон нь үзэсгэлэнгийн агуулга ач холбогдлыг нэмэгдүүлж иргэд, олон нийтэд хүртээмжтэй, өгөөжтэй чухал арга хэмжээ болон өргөжөөд байгааг илтгэж байгаа юм.
Иймд зуны амралт эхэлж иргэд амарч аялж эхлэхийг урьтаж 2023 оны 5 сарын 19, 20, 21-ны өдрүүдэд “Улаанбаатар Травэл Экспо 2023” аялал жуулчлалын үзэсгэлэнг Мишээл Экспо ОУҮХТ-д зохион байгуулахаар гэж байна.
Үзэсгэлэнгийн гол ач холбогдол:
Өөрийн улсдаа болон гадаадын улсад аялах гэж буй иргэд, аялагчдад зориулан дотоод, гадаадын аяллын бүтээгдэхүүн, аяллын хөтөлбөр, маршрут, мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс шууд хүртээмжтэйгээр хүргэх, аяллын зөвлөгөө авах, төлөвлөгөө гаргах, урдчилан хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх зэрэг бүхий л боломжуудаар хангахаас гадна үзэсгэлэнгээр дамжуулан бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг нэмэгдүүлж зохистой аялах хандлагыг нэмэгдүүлэх, хариуцлагатай аялагчийг төлөвшүүлэхэд ач холбогдол өгөн ажиллаж байна.