“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

            Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, автомашингүй өдөр буюу зургаадугаар сарын 3-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал,

1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой.

“Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэл хийлээ.

     -Энэ жилийн тэмцээнийг өдөрлөг болгон өргөжүүлж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, иргэд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өдөрлөгт оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэхээр бүтэн өдрийн турш урлагийн тоглолт, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан худалдаа, үйлчилгээ, амралтын хэсэг, явуулын хоолны хэсэг зэрэг олон төрлийн үйлчилгээг дэлгэхээр төлөвлөсөн. Мөн марафоны маршрутын дагуу явуулын DJ сет, хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, уран нугаралт, бодибилдингийн шоу, нийтийн бүжиг, дасгал зэргийг зохион байгуулах болно. Тэмцээний бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд одоогоор Япон, Франц, Кени зэрэг улсын тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үүднээс 21, 42 км-ийн гүйлтийн зай, төрлийг нэмсэн.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК 2022 оноос эхлэн “Улаанбаатар марафон” тэмцээний хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй. Энэ талаар тус компанийн Хөгжүүлэлт хариуцсан захирал А.Сүхбат “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар марафон 2022”-т анх удаа тамирчдын гүйлтийн үеийн үзүүлэлтүүдийг хэмжих, барианд орсны дараа автоматаар зургийг нь даран, бүртгэл үүссэн хаяг руу илгээдэг RFID технологийг нэвтрүүлж байсан. Энэ жил ч тус үйлчилгээг оролцогчдод үзүүлэх бөгөөд амжилттай оролцсон иргэдэд онлайн хэлбэрээр батламж олгоно. Мөн 10 км, 21 км, 42 км-т гүйхээр бүртгүүлсэн оролцогчдод бугуйвч, дугаар, марафоны тэмдэг, стикер зэргийг өгөх бөгөөд тэмцээний логотой хувцас, усны сав зэрэг бараа, бүтээгдэхүүнийг Д.Сүхбаатарын талбайд худалдаална” гэв.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг тавдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр хийх юм.

Мөн марафон гүйлтийн таван км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олголтыг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод хариуцан ажиллана. Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчийн бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна. Түүнчлэн, эх үрсийн баярын өдрөөр гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхэд, гэр бүлүүдийг үнэгүй бүртгэх аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо

    Авлигын эсрэг сургалтад 206 иргэн, албан тушаалтан хамруулав

    НИТХ-ын Төлөөлөгч Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар нар БЗД-ийн төгсөх ангийн 100 сурагчийг 2 сарын хугацаанд гүнзгийрүүлсэн сургалтад хамрууллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

    Монголын хүндийн өргөлтийн хоёр тамирчин алтан медаль хүртлээ

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар болон бусад 40 орчим асуудлыг хэлэлцэж байна

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт үргэлжилж байна

    Улаанбаатарт 20 градус дулаан. Бороо орохгүй

    Ц.Даваасүрэн: Өнөөдөр ч бүтээн байгуулалтын "буухиа" үргэлжилж байна

    Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогод АУДИТ хийнэ

    “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна

    Махны үнэ зогсолтгүй ӨСӨЖ байна. Х.Болорчулуун та "АМЬД УУ?"

    Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

    111 байршилд зөвшөөрөлгүй барьсан 8,771 метр хашааг буулгахаар төлөвлөжээ

    "Талхи салхи" фестивал энэ сарын 10-нд "Чингисийн хүрээ" цогцолборт болно

    Дэлхийн 169 орны 388 сая хүүхэд сургуулийн үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг

    “ICT Expo 2023” зургаадугаар сарын 9-11-нд болно

    ЭЗБХ: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    "Дуут дохио"-гоор НҮҮН ШИЛЖИХ дадлага сургуулилалтыг энэ сарын 8-ны 16:00 цагт зохион байгуулна

    Ж.Ганбаатар улсын төсвийн 402.9 сая төгрөгөөр яамандаа "УРСГАЛ ЗАСВАР" хийлгэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

    Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас эрүүгийн хэргийн нэг шүүгдэгчийг авчирлаа

    Нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийгдсэн байна

    Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн Нар Душанбегийн Татамигаас хүрэл медаль зүүлээ

    Хөгжлийн банк дээр шууд борлуулахад бэлэн болсон 6,1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгө байна

    ГХЯ: Монгол улсын иргэн "М"нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн

    “Азын” 12 дугаар зарсан ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ

    Гэр бүлийн маргааны улмаас сураггүй байсан иргэний цогцсыг нуураас олжээ

    Хилс хэргээр 21 жил ял шалгагдсан иргэн төрөөс 500 сая төгрөг нэхэмжилжээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр хэлэлцлээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ГССҮТ-ийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан П нь гадаадын иргэнээс 4.9 сая төгрөгийн ХАХУУЛЬ авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

    ГССҮТ-ийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан П нь гадаадын иргэнээс 4.9 сая төгрөгийн ХАХУУЛЬ авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ