Сүүлийн өдрүүдэд “Боловсролын зээлийн сан”-гийн ДУУЛИАН олны анхаарлыг татаад буй. Тэгэхээс ч аргагүй. Уг нь үнэхээр санхүүгийн бэрхшээл тулгарсан, сурлагын үзүүлэлт ӨНДӨР оюутнуудад зээл олгох ёстой САН юм. Гэтэл Төрийн өндөр албан тушаалтнууд буюу өнөөх БАЯЧУУД болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгож, ард түмний боломжоос ХУЛГАЙЛСАНД иргэд бухимдах нь зүй ёсны хэрэг биз.
Харин энэ СЕНСАЦ дунд “НҮҮРСНИЙ” хэрэг замхран одлоо. Уг нь иргэд өвлийн хүйтэнд хоёр сар гаруй хугацаанд жагсаж, цементэн шалан дээр хэвтэснийх нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэж, зарим нь яллагдагчаар татагдсан билээ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан Хянан шалгах түр хороог байгуулж, нээлттэй СОНСГОЛ зохион байгуулахаар болсон. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Шалтгааныг "АТГ-аас УИХ-ын Хянан шалгалтын тухай хуульд зааснаар Түр хорооны үйл ажиллагаа болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж байгаа” хэмээн Г.Ганболд гишүүн тайлбарласан.
Уг нь Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 20 мянга гаруй хуудас нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас авч, шинжлэн судалсан. Нээлттэй сонсголд гэрчээр дуудах 114 хүний нэр ч бэлэн болоод байлаа.
Гэвч ҮХНӨ болон “Боловсролын зээлийн сан” гэх мэт шинэ “СЕНСАЦ”-ууд дунд НҮҮРСНИЙ хэрэг замхарч байх шиг...
© 2013-2021