Бид өмнө нь НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хотын даргыг орлож, ЖИЛ ХҮРЭХГҮЙ хугацаанд ажиллахдаа газар олгох захирамжаар хэрхэн "НААДСАНЫГ" та бүхэнд хүргэсэн. Тэгвэл энэ удаа Ж.Батбаясгалан Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, төсвийн мөнгөөр хэрхэн тансагласан баримтыг ДЭЛГЭЖ байна.
НИТХ-аас 2022 оны 09 дүгээр сарын 27-нд “Баянговь жуулчин” ХХК руу 6,480,000 төгрөгийг үйлчилгээний төлбөр нэрээр шилжүүлсэн тухай баримт шилэн дансанд бичигджээ.
“Баянговь жуулчин” ХХК нь Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд амралт жуулчны бааз ажиллуулдаг ААН юм байна. Эндээс НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан жуулчны баазад амарсны төлбөрөө төсвийн 6,8 сая төгрөгөөр төлсөн байгааг харж болохоор байна.
Өөр нэгэн баримт бол БНСУ-ын "Сэжон" эмнэлгийн Монгол дахь төлөөлөгч "Пи ЭС ДАБЛЬЮ" ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 5,5 сая төгрөгийг барааны үнэ нэрээр шилжүүлсэн асуудал юм.
Дээрх компани нь залуужуулах, галбиржуулах үйлчилгээтэй хар арвайн соёолжны нунтаг нэртэй бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор нийлүүлдэг аж. Ердөө хоёрхон баримтаас л Ж.Батбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг НОЦТОЙ зөрчиж, төсвийн мөнгөөр хэрхэн НААДАЖ буй нь харагдаж байна.
Шулуухан хэлэхэд, Засгийн газрын "5Ш" ажиллагааны "ШҮҮР"-нд хамгийн ойрхон хүмүүсийн нэг нь Ж.Батбаясгалан болоод байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та анхаарна биз ээ...
© 2013-2021