Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн Улаан хошуу гэдэг газарт суудлын автомашин шатсан тухай мэдээллийг өчигдөр 17:30 цагт хүлээн авсан. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас тус багийн Улаан хошуу гэдэг газрын чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан УАЗ-452 Фермер загварын автомашин тавдугаар сарын 23-ны өдрийн 19:45 цагт шатсаны улмаас хоёр настай Б-ийн хоёр гарын сарвууны хэсэг бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
© 2013-2021