Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийг авчрах учиртай

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийг авчрах учиртай

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ  “E-Mongolia” шинэчлэгдэж,  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ. Тэрбээр,
        “E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хоёр жил долоон сарын хугацаанд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэжээ.


Шинэчлэгдсэн “E-Mongolia 3.0” ашиглахад энгийн, хялбар дизайн, тэгш хүртээмжтэй болж, урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах боломжтой боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилт бол зөвхөн технологийн шийдэл биш, цахим реформ хийх улс төрийн эр зориг, хүсэл эрмэлзэл юм" гэдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, “E-Mongolia” систем ухаалаг болж хөгжих тусам, цаасан мэдээлэл цахимжиж, нээлттэй болох тусам, төр иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох тусам авлига, хүнд суртал, далд эдийн засгийн ертөнц нуран унах болно. Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз хүртэл, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай хүртэл, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн асуудал цахимжиж шилэн болсноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгэм өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөөр байна. Засгийн газар мэдээллийг ил тод болгож, цахимжуулснаар иргэдийг бухимдуулсан олон үйл явдал ээлж дараалан болж байгаад хүлцэл өчье. Гэхдээ цахимжаагүй бол бид энэ бүхнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрч болох байсан. Ил тод болоогүй бол системийн авлига хэчнээн удаан хугацаанд бидний боломжийг шимэгчлэн амьдрах байсныг таашгүй. Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө бид үүнийг заавал хийх учиртай. “Цахим Монгол” төслийн ач холбогдлын амин сүнс үүнд оршино. Иргэд, хувийн хэвшил, төр засаг хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн эрүүл бүтцийг авчрах учиртай" гэж Ерөнхий сайд онцоллоо.
 

Эдийн засгийн өсөлтөө сайжруулж, авилга хээл хахуулийг халж, сайн засаглалыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоо нэн чухал. Үүний тулд иргэн бүр цахим гарын үсгээ авч  цахим шилжилт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд уриаллаа.

Мөн “Цахим үндэстэн” болох зорилт алхам алхмаар хангагдаж, далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрснээр ханш тогтворжиж, 2008 оноос хойш анх удаа төлбөрийн тэнцэл эерэг гарлаа.
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” хадгалж чадлаа.
Монгол Улс анх удаа төсөв дутсанаас биш төсөв давж биелснээр тодотгол хийх нөхцөл үүсэж байна" гэж Ерөнхий сайд хэллээ.


“E-Mongolia” системийн хэрэглэгчид, энэхүү системийг бүтэээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олон, бодлогын дэмжлэг үзүүлж, эрхзүйн цогц шинэчлэл хийж ирсэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олонд  талархал илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо

    Авлигын эсрэг сургалтад 206 иргэн, албан тушаалтан хамруулав

    НИТХ-ын Төлөөлөгч Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар нар БЗД-ийн төгсөх ангийн 100 сурагчийг 2 сарын хугацаанд гүнзгийрүүлсэн сургалтад хамрууллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

    Монголын хүндийн өргөлтийн хоёр тамирчин алтан медаль хүртлээ

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар болон бусад 40 орчим асуудлыг хэлэлцэж байна

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт үргэлжилж байна

    Улаанбаатарт 20 градус дулаан. Бороо орохгүй

    Ц.Даваасүрэн: Өнөөдөр ч бүтээн байгуулалтын "буухиа" үргэлжилж байна

    Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогод АУДИТ хийнэ

    “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна

    Махны үнэ зогсолтгүй ӨСӨЖ байна. Х.Болорчулуун та "АМЬД УУ?"

    Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

    111 байршилд зөвшөөрөлгүй барьсан 8,771 метр хашааг буулгахаар төлөвлөжээ

    "Талхи салхи" фестивал энэ сарын 10-нд "Чингисийн хүрээ" цогцолборт болно

    Дэлхийн 169 орны 388 сая хүүхэд сургуулийн үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг

    “ICT Expo 2023” зургаадугаар сарын 9-11-нд болно

    ЭЗБХ: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    "Дуут дохио"-гоор НҮҮН ШИЛЖИХ дадлага сургуулилалтыг энэ сарын 8-ны 16:00 цагт зохион байгуулна

    Ж.Ганбаатар улсын төсвийн 402.9 сая төгрөгөөр яамандаа "УРСГАЛ ЗАСВАР" хийлгэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

    Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас эрүүгийн хэргийн нэг шүүгдэгчийг авчирлаа

    Нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийгдсэн байна

    Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн Нар Душанбегийн Татамигаас хүрэл медаль зүүлээ

    Хөгжлийн банк дээр шууд борлуулахад бэлэн болсон 6,1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгө байна

    ГХЯ: Монгол улсын иргэн "М"нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн

    “Азын” 12 дугаар зарсан ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ

    Гэр бүлийн маргааны улмаас сураггүй байсан иргэний цогцсыг нуураас олжээ

    Хилс хэргээр 21 жил ял шалгагдсан иргэн төрөөс 500 сая төгрөг нэхэмжилжээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "АПУ" ХК “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зарлалаа

    "АПУ" ХК “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зарлалаа