Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, иргэдийн чихэнд "ЧИМЭГТЭЙ" хэдэн мэдээлэл дуулгав. Сонсоход сайхан л юм даа. Эргэн сануулахад, Монгол Улсын эдийн засгийн байдал тун ХҮНД байдалд орж, "дефолт" болох эрсдэлтэй нүүр тулж байв. Тэгвэл сүүлийн үед Сангийн сайд Б.Жавхлангийн амнаас "Эдийн засаг жигтэйхэн сайжирч байна" гэх өгүүлбэр их гарч байгаа.
Улмаар удтал хүлээлгэж, хэл ам дагуулсан "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг долдугаар сарын 1-нээс хүүхэд бүрт олгохоос гадна ХАСАГДСАН хүүхдүүдийн мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэснээ танилцуулав.
Түүнчлэн, төсвийн тодотгол хийснээр:
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Өрийн зөв мeнeжмeнт хийснээр зарим бондын өр төлбөрийг бүрэн барагдуулж, цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болголоо. Үүний үр дүнд 30 жилийн хугацаанд анх удаа төсвийн орлого давж биeлэлээ.
Эдийн засгийн өсөлт 7,6 хувь, нэг хүнд ноогдох ДНБ 5000 ам долларт хүрч, өнөөдөр цалин тэтгэвэрийг нэмэх боломж бүрдэж байна. Ингэснээр эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх эхлэл тавигдлаа" хэмээв.
"Үнэхээр эдийн засаг сайжирсан уу" гэвэл тийм ч баталгаатай биш. Сонгуулийн "ШОУ" хийж, "БАЯН АЙЛЫН ХҮҮХЭД" шиг аашилж байж, сонгуулийн дараа амаа барих вий дээ, нөхөд өө...
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC