Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Рашаантын-Ар хүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 182 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ 05.30-ны өдрийн 19:30 цагаас 05.31-ний өдрийн 11:00 цаг хүртэл дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж 1 айлын гэр урссан, 1 айлын бог мал аянгад өртөж хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан.
Малчин Б-ийн 5 ханатай гэр үерт урсаж, малчин Р-ийн 10 хонь аянгад өртөж хорогдсон тухай мэдээллийг Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06.01-ний өдрийн 06:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC