Олон улсын жүдогийн холбоо (IJF)-ны ээлжит Гранпри тэмцээн зургадугаар сарын 2-4-ны Тажикистаны нийслэл Душанбед боллоо. Сүүлийн өдөр буюу өнөөдөр манай улсаас -100 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн, +78 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн нар хүрэл медалиар энгэрээ мялаав. Б.Гончигсүрэн Данийн Матиас Мадсенийг, А.Адъяасүрэн Польшийн Кингэ Волсжакыг цэвэр ялж шагналын тавцанд зогссон юм.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC