Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилтыг дэвшүүлсэн.

Чуулганаар манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сурч, хүмүүжиж буй 1.2 сая орчим хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж буй юм.

“Хүүхдийн хоол” үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт ирүүлсэн. Уг илгээлтэд "Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндийн үндсэн суурь асуудал болох хүүхдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлийн чанартай хүртээмжийг сайжруулах замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх улс орны хөгжлийн үрийг эрүүл хөрсөнд тарьж, ургуулах нэгэн зорилгод сэтгэлээ зангидан ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого болох "Алсын хараа-2050"-д эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэдтэй болох зорилгыг дэвшүүлсэн. Энэ зорилгод хүрэхийн тулд нэн түрүүнд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах, эрүүл шим тэжээллэг хоол хүнсээр хангах, идэвхтэй амьдралын хэв маягтай, эрүүл эерэг хандлагатай иргэнийг төлөвшүүлснээр дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болох бүрэн боломжтой. Иймээс хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдаж байх хугацаанд нь хангалттай шим тэжээллэг хоол хүнсээр хангахад анхаарч малчид, тариаланчид, хүнс үйлдвэрлэгч нарт ээлтэй зохицуулалттайгаар аюулгүй хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцлагын системийг нэвтрүүлэхэд төрийн байгууллага хувийн хэвшлийн оролцоо чухал" хэмээсэн байна.

Чуулганы үндсэн илтгэлүүдийг салбар хариуцсан сайд нар тавьсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол-Боловсролд”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж”, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Хүүхдийн хоол-Эрүүл мэнд" сэдвээр чуулганд оролцогчдод мэдээлэл өгч, хүүхдийн хоолны асуудлаар салбар бүрт анхаарч, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид баримтлах бодлогоо танилцуулсан.

Эрүүүл мэндийн дэд сайд илтгэлдээ Монгол Улсын Засгийн газраас хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх таван удаагийн судалгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж, судалгааны үр дүнг үндэслэн хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамтыг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч тэжээлийн дутагдал, илүүдэл жин, таргалалт, хоол тэжээлтэй холбоотой халдварт бус өвчин нэгэн дор тохиолдож, эрүүл мэнд, хүний хөгжил, эдийн засгийн бүтээмжид аюул занал учруулсаар байгааг онцлон дурдав.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал дорвитой буурахгүй байгаа бол нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой, харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хүртээмж, хэрэглээтэй шууд холбоотой.
Тийм учраас Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 29-ний 28/ А/108/ А/180 дугаар хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна" хэмээлээ.
Мөн хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянахад чиглэсэн тусгайлсан бодлого, хөтөлбөр байхгүй учраас хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, аминдэм, эрдэс бодисоор  бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгах, хүнсний хууль эрх зүйн хорооны стандартыг нутагшуулах, илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний зар  сурталчилгааг хориглох, эрүүл, зөв хооллох дадлыг хүн ам, олон нийтэд төлөвшүүлэх болон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох салбарын ажлын уялдаа холбоо, хамтын  ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.  

Сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалж байгаа хямд үнэтэй, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр авч байна. Судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь тогтоогджээ. Бага насны хүүхдийн бичил тэжээлийн дутлыг бууруулах гол арга нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох юм. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурч, нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаа сардаа эхийн сүүгээр дагнан хооллож байна гэсэн судалгаа ч байдаг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Д.АМАРБАЯСГАЛАН: Би “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягтай ямар ч холбоогүй

    Улстөрчдийн “бай” нь улсын эрх ашиг байж болохгүй

    Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах явцдаа өөрийгөө хутгалж, хүнд гэмтээжээ

    Х.Нямбаатарыг ХОТЫН ДАРГААР томиллоо

    МАН-ын УЗ-ийн хуралдаанаар Хотын дарга, Түгжрэлийн сайдын нэрийг тодруулна

    М.Бадарч, Э.Оюунболд нарт оноосон “ШИЙТГЭЛ”-ийг эргэн харж, “барилдах эрх”-ийг нь сэргээх үү

    Засгийн газрын хуралдаанаар дараах 18 асуудлыг хэлэлцэж байна

    ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна

    Тахилтын замд дахин осол гарч, 31 настай иргэн таван настай хүүгийн хамт дайруулж гэмтжээ

    Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлаа сайтар хангах үүргийг өглөө

    Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

    Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангахыг үүрэг болгов

    С.Чинзориг: Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд "13А" маягт шаардахгүй боллоо

    ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

    "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн удирдлагуудын гэр, албан өрөөнд нэгжлэг хийж байна

    Л.Наранбаатарт "хахууль" өгөхийг санал болгосон "С"-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

    Хотын дарга болохоор "зэхэж" буй Х.Нямбаатар НЭГ ТЭРБУМ-ын үл хөдлөх хөрөнгө, 100 саяын ГАЗАРТАЙ

    Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам 89.51 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа

    2024 оны УИХ, ИТХ-ын сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна

    ТАНИЛЦ: Ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлт орлоо

    Цэцэрлэгийн галлагааны өрөөнд хоёр хүн "угаартжээ"

    Б.Чойжилсүрэнгийн “Би үхэхээр чи үх” буюу ардад хийх ТУРШИЛТ

    Г.Дамдинням гишүүн ээ, сүрхий юм бол өөрөө Дарханы зам дээрээ ажилла

    Хотын орлогч З.Төмөртөмөө ХОТЫН ДАРГА руу "КРАНДУУЛАХ УУ"?

    Ливид болсон хүчтэй хар шуурга тус бүс нутагт 10 жил тутамд тохиолдоно

    Цахим спортын дота 2 төрөлд Монголчууд "мөнгөн медаль" хүртлээ

    "АВЛИГА ХОРООЛОЛ"-ын гол тоглогч Ж.Батбаясгалан, "ШИЛЭН" сайд Н.Учрал нар Хотын даргад яригдаж байна

    Харгалзах хүнгүй гэртээ байсан хоёр хүүхэд цонхоор унаж, нас баржээ

    ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

    Налайх дүүрэгт ШТС дэлбэрэх эрсдэлийг аюулгүй болгожээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Махны үнэ зогсолтгүй ӨСӨЖ байна. Х.Болорчулуун та "АМЬД УУ?"

    Махны үнэ зогсолтгүй ӨСӨЖ байна. Х.Болорчулуун та "АМЬД УУ?"