Нийслэлчүүдийн хувьд "МАХ ИДНЭ" гэдэг мөрөөдөл болоод байна. Үхрийн цул мах кг тутам нь л гэхэд 23-24 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Жилийн жилд л хаврын улирал, зуны эхэн сард махны үнэ тодорхой хэмжээгээр өсдөг нь үнэн. Гэхдээ энэ жилийнх шиг биш. Үнэ өссөн шалтгааныг худалдаачид "Махны нийлүүлэлт буурсан" гэхээс өөрөөр тайлбарлаж чаддаггүй. Харин ХХААХҮЯ-наас "Нөөцийн мах гаргасан" гэдэг ганц тайлбартай. Сайд Х.Болорчулуун нь ч үхсэн амьд нь мэдэгдэхгүй ТАГ боллоо. Харин махны үнэ Х.Болорчулууныг хүлээхгүйгээр "ЗОГСОЛТГҮЙ" өссөөр байна. Иргэд ч махны үнийн өмнө "ӨВДӨГ СӨХӨРЛӨӨ".
Яам махны үнийг бууруулах үүрэггүй ч үнийн өсөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах ёстой газар нь мөн. Гэвч Х.Болорчулуунаар толгойлуулсан ХХААХҮЯ "ТАГ".
"Хүчит шонхор" захад зургадугаар сарын 5-ны байдлаар борлуулагдаж буй махны үнэ:
Эх сурвалж: Малчны лавлах "109"
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC