Ц.Даваасүрэн: Өнөөдөр ч бүтээн байгуулалтын "буухиа" үргэлжилж байна

Ц.Даваасүрэн: Өнөөдөр ч бүтээн байгуулалтын "буухиа" үргэлжилж байна

Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ “Барилга байгууламжийн чанарын зөвлөгөөн-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 4 салбар форумыг зохион байгуулж байгаа билээ.

    "БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ПАСПОРТЖУУЛАЛТ” форумыг энэ сарын 2-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгууллаа.

Форумд төрийн болон төрийн бус 15 байгууллага, салбарын 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцов.

Форумыг нээж Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн үг хэллээ. Тэрбээр,

 Улс орныхоо нүүр өнгө царай болсон олон бүтээн байгуулалтыг бид хийж бүтээж, сүндэрлүүлж чадсан билээ. Өнөөдөр ч гэсэн энэхүү бүтээн байгуулалтын буухиа үргэлжилсээр байна. Тухайлбал:

Барилга, хот байгуулалтын яамны зүгээс томоохон төсөл хөтөлбөрүүд болох Хөшигийн хөндий, Хархорумд шинэ хот байгуулах, Сэлбэ сэргэлт, хүүхэд залуучуудад зориулсан дэлхийн хэмжээний спорт цогцолбор, Төв цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллыг үе шаттай орон сууцжуулах ажлуудыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид бүтээн байгуулалт, барилгын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг анхаарах, барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарах шаардлагатай юм.

Улаанбаатар хот орчимд 2022 онд 1047, 2023 оны эхний улирлын байдлаар 681 газар хөдлөлт болсон нь энэхүү төрлийн гамшгийн эрсдэл нь томоохон эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байгаа үед энэхүү форумыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ гэж үзэж байна.

       Бүгд найрамдах Турк Улс, Сири улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас 31,643 хүн амиа алдаж, 80,278 хүн гэмтэж, 6444 барилга нурсан маш харамсалтай үйл явдал болсон нь газар хөдлөлтийн эрсдэл ямар хэмжээний хохирол дагуулахыг сануулахын хамт манай улс газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд бэлэн үү гэдгийг бидэнд сануулсан том сургамж боллоо. Түүнчлэн манай Хөвсгөл аймагт хэд хэдэн удаа хүчтэй газар хөдлөлт боллоо.

Барилгын салбарынханы хамгийн гол үүрэг хариуцлага бол барилга байгууламжийг хүн ардынхаа эрүүл, аюулгүй амьдрах орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, чанар стандарт, норм, нормативын баримт бичгийн дагуу хийж гүйцэтгэх явдал. Гэтэл ашиглалтын үед үндсэн зориулалт, хийцийг өөрчлөх явдал түгээмэл гарч байна. Үүнийг хориглох зэргээр томоохон бодлогын шийдвэрүүд гаргах цаг болжээ.

​ Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд туссан барилгын чанар, стандарттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Салбарын яамны зүгээс Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Байнгын ажиллагаатай дэд зөвлөлтэй хамтарч Улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийн нэгдсэн судалгааг гаргасан. Судалгааны дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын байнгын хороо, Засгийн газарт тус тус танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулан үе шат дараатайгаар судалгааны үр дүнг хэрэгжүүлж буй.

Барилга, хот байгуулалтын яамнаас Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хот болон түүний дагуул дүүрэг, 12 аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг 2018 онд, Монгол Улсын ерөнхий мужлалын зураглалыг 2019 онд тус тус бүрэн хийж дуусган холбогдох норм дүрмүүдэд өөрчлөлт оруулан олон нийтэд даган мөрдүүлж биелэлтийг хангуулан ажиллаж байгаа юм.

Зураглал хийгдээгүй үлдсэн аймгуудаас Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудын газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөж байна. Үлдсэн аймгуудын газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг боловсруулах шаардлагатай санхүүжилтийн асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

         Улаанбаатар хотын 2002 оноос өмнө баригдсан барилга байгууламжид газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, паспортжуулсан үйл ажиллагааны үр дүнгээс харахад 944 барилгаас газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үр дүн гарсан байгаа нь төр засгийн хэмжээнд дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг илтгэж байна гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд онцлон тэмдэглэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 3 сар өмнө

    Иргэдээ хохироосон барилгуудаа ашиглалтанд оруулж өгөөчээ Нисэхийн цагаан хаалга цогцолбор тэнд 500 айл 3000 4000 иргэд хохироод байна.

  • Д.АМАРБАЯСГАЛАН: Би “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягтай ямар ч холбоогүй

    Улстөрчдийн “бай” нь улсын эрх ашиг байж болохгүй

    Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах явцдаа өөрийгөө хутгалж, хүнд гэмтээжээ

    Х.Нямбаатарыг ХОТЫН ДАРГААР томиллоо

    МАН-ын УЗ-ийн хуралдаанаар Хотын дарга, Түгжрэлийн сайдын нэрийг тодруулна

    М.Бадарч, Э.Оюунболд нарт оноосон “ШИЙТГЭЛ”-ийг эргэн харж, “барилдах эрх”-ийг нь сэргээх үү

    Засгийн газрын хуралдаанаар дараах 18 асуудлыг хэлэлцэж байна

    ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна

    Тахилтын замд дахин осол гарч, 31 настай иргэн таван настай хүүгийн хамт дайруулж гэмтжээ

    Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлаа сайтар хангах үүргийг өглөө

    Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

    Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангахыг үүрэг болгов

    С.Чинзориг: Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд "13А" маягт шаардахгүй боллоо

    ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

    "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн удирдлагуудын гэр, албан өрөөнд нэгжлэг хийж байна

    Л.Наранбаатарт "хахууль" өгөхийг санал болгосон "С"-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

    Хотын дарга болохоор "зэхэж" буй Х.Нямбаатар НЭГ ТЭРБУМ-ын үл хөдлөх хөрөнгө, 100 саяын ГАЗАРТАЙ

    Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам 89.51 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа

    2024 оны УИХ, ИТХ-ын сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна

    ТАНИЛЦ: Ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлт орлоо

    Цэцэрлэгийн галлагааны өрөөнд хоёр хүн "угаартжээ"

    Б.Чойжилсүрэнгийн “Би үхэхээр чи үх” буюу ардад хийх ТУРШИЛТ

    Г.Дамдинням гишүүн ээ, сүрхий юм бол өөрөө Дарханы зам дээрээ ажилла

    Хотын орлогч З.Төмөртөмөө ХОТЫН ДАРГА руу "КРАНДУУЛАХ УУ"?

    Ливид болсон хүчтэй хар шуурга тус бүс нутагт 10 жил тутамд тохиолдоно

    Цахим спортын дота 2 төрөлд Монголчууд "мөнгөн медаль" хүртлээ

    "АВЛИГА ХОРООЛОЛ"-ын гол тоглогч Ж.Батбаясгалан, "ШИЛЭН" сайд Н.Учрал нар Хотын даргад яригдаж байна

    Харгалзах хүнгүй гэртээ байсан хоёр хүүхэд цонхоор унаж, нас баржээ

    ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

    Налайх дүүрэгт ШТС дэлбэрэх эрсдэлийг аюулгүй болгожээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт 20 градус дулаан. Бороо орохгүй

    Улаанбаатарт 20 градус дулаан. Бороо орохгүй