Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хянаж ажиллав.
Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд “Экспорт, импортын лиценз олгох үйл ажиллагаа, түүнд тавих хяналт, төрийн байгууллага хоорондын уялдааг хангах чиглэлээр мэдээлэл солилцох үйл ажиллагааг цахимжуулах, шат дамжлагыг багасгах гарц шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Е-Монгол академи УТҮГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Архивын ерөнхий газар болон импортлогч, экспортлогч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн 140 гаруй хүн оролцов.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC