Цагдаагийн байгууллагад "Хутгалуулсан хүн ухаан алдсан байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 10-ны 01.00 цагийн үед бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 38 настай эрэгтэй Э-г 36 настай И цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, оройн цагаар гэрэлтүүлэггүй гудамж талбайгаар зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC