Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа цэргүүд ёслолын хүндэтгэлийн жагсаалаар алхан өнгөрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр улсын төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар ганцаарчилсан уулзалт хийлээ.

Пап нь дэлхийн 183 улстай дипломат харилцаатай Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн бөгөөд 1,3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм.

Тэр бээр Гэгээн Ширээт Улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013-2023 онд 62 улсад, үүнээс Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Бахрейн зэрэг улсад  анх удаа айлчилжээ. 

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис

2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Европ бус тив болон Есүсийн нийгэмлэг буюу Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улсын Буэнос Айрес хотноо төрсөн.

Боловсрол:

  • 1986 онд ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг,
  • 1970-1971 онд Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг,
  • 1967-1970 онд Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг,
  • 1963 онд Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг,
  • 1958-1960 онд Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан,
  • 1955-1958 онд Буэнос Айрес хотын Католик шашны Вилья-Девото сургууль,
  • Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

  • 2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон,
  • 2001-2013 онд Гэгээн Ширээт Улсын Кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд ажилласан,
  • 1998-2001 онд Буэнос Айресын тэргүүн хамба,
  • 1992-1998 онд Буэнос Айресын хамба,
  • 1986- 1992 онд Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан,
  • 1980-1986 онд Сан Хосегийн коллежийн ректор,
  • 1973-1979 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн,
  • 1969-1973 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэг,
  • 1969 онд Сахил хүртсэн,
  • 1964-1966 онд Санта Фе, Буэнос Айрес хотын Католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш,
  • 1958 онд Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн,
  • Испани, итали, герман хэлтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана

    Гадаад валютын нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсжээ

    Д.АМАРБАЯСГАЛАН: Би “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягтай ямар ч холбоогүй

    Улстөрчдийн “бай” нь улсын эрх ашиг байж болохгүй

    Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах явцдаа өөрийгөө хутгалж, хүнд гэмтээжээ

    Х.Нямбаатарыг ХОТЫН ДАРГААР томиллоо

    МАН-ын УЗ-ийн хуралдаанаар Хотын дарга, Түгжрэлийн сайдын нэрийг тодруулна

    М.Бадарч, Э.Оюунболд нарт оноосон “ШИЙТГЭЛ”-ийг эргэн харж, “барилдах эрх”-ийг нь сэргээх үү

    Засгийн газрын хуралдаанаар дараах 18 асуудлыг хэлэлцэж байна

    ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна

    Тахилтын замд дахин осол гарч, 31 настай иргэн таван настай хүүгийн хамт дайруулж гэмтжээ

    Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлаа сайтар хангах үүргийг өглөө

    Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

    Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангахыг үүрэг болгов

    С.Чинзориг: Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд "13А" маягт шаардахгүй боллоо

    ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

    "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн удирдлагуудын гэр, албан өрөөнд нэгжлэг хийж байна

    Л.Наранбаатарт "хахууль" өгөхийг санал болгосон "С"-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

    Хотын дарга болохоор "зэхэж" буй Х.Нямбаатар НЭГ ТЭРБУМ-ын үл хөдлөх хөрөнгө, 100 саяын ГАЗАРТАЙ

    Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам 89.51 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа

    2024 оны УИХ, ИТХ-ын сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна

    ТАНИЛЦ: Ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлт орлоо

    Цэцэрлэгийн галлагааны өрөөнд хоёр хүн "угаартжээ"

    Б.Чойжилсүрэнгийн “Би үхэхээр чи үх” буюу ардад хийх ТУРШИЛТ

    Г.Дамдинням гишүүн ээ, сүрхий юм бол өөрөө Дарханы зам дээрээ ажилла

    Хотын орлогч З.Төмөртөмөө ХОТЫН ДАРГА руу "КРАНДУУЛАХ УУ"?

    Ливид болсон хүчтэй хар шуурга тус бүс нутагт 10 жил тутамд тохиолдоно

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийв

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийв