Узбекстан улсын Хива хотод энэ сарын 7-10-нд модон барилдааны Дэлхийн аварга шалгаруулах V удаагийн тэмцээн зохион байгуулагдана. Манай улсаас Б.Мөнхсүрэн ахлахчтай 19 тамирчин өнөөдөр эх орноосоо мордлоо.
ДАШТ насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн 2 насны ангилалаар болох бөгөөд Монгол Улсаас насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдийн 65кг-ын жинд Ц.Пүрэвсүрэн, О.Бямбацог, 70 кг-д П.Чинзориг, 80кг-ын жинд И.Буяндалай, 90 кг-д Ц.Өнөрбат, 125кг-бн жинд Б.Мөнхтүшиг нар хүч үзнэ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 55кг-д А.Гэрэлтуяа, 65кг-д Х.Лхагвадолгор, +85кг-жинд БЭрдэнэтуяа өрсөлдөх юм.
Өсвөр үеийн хөвгүүдийн 50кг-д Э.Баттогтох, 60кг-ын жинд Б.Эрдэм, Б.Пүрэвбат, 70кг-д Л.Мөнх-очир, 80кг-ын жинд Б.Гарьд, +80кг-д Ц.Цогт-эрдэнэ нар өрсөлдөх бол охидын 70 кг-ын жинд Н.Тайванжаргал, +70кг-д Б.Дашням нар барилдана.
Сонирхуулахад Монгол Улсаас анх удаа дэлхийн аваргыг дэнсэлхээр Монголын модон барилдааны холбооны шүүгч, олон улсын шүүгч Б.Даариймаа Узбекстан улсыг мөн зорьж байна.
Эх сурвалж: MGL SPORT
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC