"НҮҮРСНИЙ" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал өнөөдөр /2023.09.12/ болж, завсарлалаа.
Хөөрхий Б.Ганхуягийн тухайд, "НЭГ САР, НЭГ САР" гэсээр өдгөө ЕСӨН сар гаруй цагдан хоригдчихсон. Үүндээ ч өөрөө гомдоод буй бололтой "Би ганцаараа есөн сар хоригдлоо" гэх байр суурийг илэрхийлж байв.
Түүнчлэн, өнөөдрийн шүүх хурлын үеэр "Надад "жорлон"-гийн хэрэг тохлоо. Т.Аюурсайхан надтай найзласныхаа төлөө энд байгаа бол УИХ-ын бүх гишүүнийг энд авч ир" хэмээн ТОМРОВ. Б.Ганхуягт нээх хэрэг "тохсон" зүйл байхгүй болов уу. Эргэн сануулж, нэг л жишээ дурдахад,
Б.Ганхуяг 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Улмаар Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-тай асар өндөр үнийн дүнтэй хэд хэдэн гэрээ байгуулжээ. Тодруулбал,
“Хишиг арвин индустриал” ХХК 2019 оны аравдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн Б хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх 796 тэрбум төгрөгийн тендерт оролцож, шалгарсан аж.
Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Хишиг арвин индустриал” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хооронд 799 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ зурагдсан байна.
Тус гэрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, дэд захирал Г.Дэлгэрбаяр, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Х.Батхишиг, ерөнхий менежер М.Хүрэлбаатар нар гарын үсэг зуржээ.
Үүнээс, огт гэмгүй нэгнийг шүүхийн танхимд суулгаагүй нь харагдах биз ээ. Ийнхүү "НҮҮРСНИЙ" хулгайчид НЭГИЙГЭЭ ҮЗЭЖ, НЭХИЙ ДЭЭЛЭЭ УРАЛЦАЖ байна.
Ясыг нь цайлгаад өг хулгайчуудын Улсаа тоносон хулгайч луйварчдыг өршөөж болохгүй шүү!.
ГАНХУЯАГИЙГ ЭТТ-Н ЗАХИРАЛИЙН СЭНТИЙД ЗАЛРАХ ҮЕД МАНАЙ ТӨРИЙН ГУРВАН МОНЦГОР УУД ЮУ БОЛОВ ГЭМЭЭР НЭГ Л ИХ САЙХАН ДОТНО БОЛЦГООЧИХСОН БАЙСАН ТЭГЭЭЛ НӨГӨӨХ АЛДАРТАЙ ОФФТЕК ГЭРЭЭГЭЭ ҮЗГЭЛЦГЭЭГЭЭЛ ГАВЬЯАТ БААТАР ЦОЛ МЕДАЛЬ ЭНЭ ТЭРЭЭ ӨГЧ АВАЛЦААЛ ЭХЭЛЦГЭЭСЭН ЮМ ШҮҮДЭЭ.