Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 22 суманд 43 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ. Үүнээс хүний үйл ажиллагаатай осол ес, гал түймрийн тохиолдол 32, биологийн гаралтай аюулт үзэгдэл нэг, геологийн гаралтай аюулт үзэгдэл хоёр бүртгэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас зургаан хүн нас барж, дөрвөн хүн бэртэж, гэмтсэн харамсалтай тохиолдлууд бүртгэгджээ.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC